|

Маргааш UFC тулаантай

Маргааш UFC тулаантай

Холимог тулааны шилдэг холбоо UFC-гийн ээлжит FIGHT NIGHT энэ ням гарагт Бразил улсын "Кастелон” цэнгэлдэхэд явагдана. Энэ үдшийн гол тулаанаар Рафаел Ассунсао болон Марлон Мораес нарын тулаан нэрлэгдэж байгаа юм.

Ассунсао 27-5-0 гэсэн амжилттай байгаа бөгөөд сүүлд UFC 226-д Роб Фонттой тулалдаж шүүгчийн шийдвэрээр ялалт байгуулсан. Харин Марлон Мораес 21-5-1 гэсэн амжилттай ба сүүлийн тулаандаа мөн ялалт байгуулаад байгаа шилдэг тулаанчид юм.

Энэ удаагийн Fight Night үндсэн тулаанууд:

Ливиниа Соуза 11-1 vs Сара Фрота 0-0-0

Жонни Уолкер 1-0-0 vs Жастин Ледет 9-1-0

Чарлес Оливэйра 24-8-0 vs Дэвид Тэймур 8-1-0

Дэмиан Майа 25-9-0 vs Лаймэн Гүүд 20-4-0

Жосе Алдо 27-4-0 vs Рэнато Мойкано 13-1-1

Рафаел Ассунсао 27-5-0 vs Марлон Мораес 21-5-1

Уг тулааны дараа UFC234 тоот тулаан 02 сарын 10-нд Австрали улсын Мелбурн хотод зохион байгуулагдах бөгөөд гол тулаан Роберт Уиттэйкер болон Кэлвин Гастелүм нарын хооронд өрнөх юм.

 

 
Эх сурвалж: GOGO.MN

0 сэтгэгдэл