|

Флойд Мэйведер тулаанаа цуцаллаа

Флойд Мэйведер тулаанаа цуцаллаа

Энэ оны сүүлийн өдөр мэргэжлийн боксын 5 холбооны дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Флойд Мэйвэдэр, Японы кикбоксын залуу од Тэншин Насүкава нар Япон улсад нэгэн сонирхолтой тулааныг хийхээр болоод байсан. Гэвч лхагва гаригт Мэйвэдэр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ тулаан болохгүй гэдгийг мэдэгджээ. Тэр ч бүү хэл өрсөлдөгчийнхөө талаар юу ч мэдэхгүй гэсэн байна. 41 настай Мэйвэдэр эхэндээ тус тулааныг телевизээр шууд дамжуулахгүй гэж бодсон гэнэ. Тэрээр Тэншин Насүкаватай албан ёсны тулаан хийх ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй аж. Угтаа бол 9 минутаар 3 раундын тулаан хийхийг "Rizin Fighting Federation” хүсчээ.
Карьертаа нийт 50 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй Мэйвэдэр өнгөрсөн оны 8-р сард холимог тулааны од Конор МакГрегорыг буулгаж авснаас хойш албан ёсны тулаан хийж амжаагүй байгаа юм. Хэрвээ Флойд Мэйведер Японд тулаан хийсэн бол 88 сая ам доллар авах ёстой байлаа.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл