Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сар хоёрдугаар сарын 5-нд болно. Тэгвэл баяр ёслол, бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амралтыг зохицуулсан тусгай хуультай.
Тус хуулийн хүрээнд ирэх долоо хоногийн мягмар гаригаас пүрэв гариг хүртэл бүх нийтээр амарна. Харин баасан гаригт ажил цуглаж, төрийн болон хувийн хэвшлүүд хэвийн ажиллах юм.
Тэгвэл ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг ирэх сарын 2-ны бямба руу шилжүүлэх хүсэлтэй байгаагаа иргэд илэрхийлсээр байгаа аж. Гэвч ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байж шийдвэрлэдэг журамтай.
Засгийн газар маргааш хуралдах боловч дээрх асуудлыг авч хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
Т.Гэрэл
0 сэтгэгдэл