|

Ж.Батзанданг АН-ын бүлгээс гарсныг уншиж танилцууллаа

 

Ж.Батзанданг АН-ын бүлгээс гарсныг уншиж танилцууллаа

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, гишүүд саналаа хэллээ. 

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн албан бичгийг уншиж танилцууллаа. Уг бичигт "АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү" гэснийг УИХ-ын дарга танилцууллаа. 

Одоо чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
П.ГОО
Оллоо.мн

0 сэтгэгдэл