|

Монголд олзлогдсон Япончуудын тухай ном хэвлэжээ

Монголд олзлогдсон Япончуудын тухай ном хэвлэжээ

ТЕГ-ын Тусгай архиваас "Дайны золиос болсон хүмүүс” /1945-1947 онд Монголд байсан япончууд/ ном хэвлэн гаргалаа.

Тус номыг ТЕГ-ын Тусгай архивын орлогч дарга Б.Эрдэнэбилэг "1945 оны чөлөөлөх дайн ба БНМАУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт судалгааны ажлаар Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, улмаар Шинжлэх ухааны доктор Ж.Урангуатай хамтран дээрх бүтээлийг ном болгосон нь энэ аж. 

Уг бүтээлд олзлогдсон япон цэргүүдийн Монгол дахь амьдрал, үйл ажиллагааны талаар шинэ сонирхолтой баримтуудыг дэлгэжээ.

Түүхээс харахад, 1945 оны чөлөөлөх дайны дараахан Монголд ажллах хүч ихээхэн шаардлагатай байсан учир ЗХУ-д хүсэлт тавьсны дагуу зургаан удаагийн цуваагаар 12300 гаруй олзлогдсон япон цэрэг тэр жилийн намар монголд хөл тавьсан баримт бий.

Тэднийг аж үйлдвэрийн комбинат, шохойн үйлдвэр, Сүхбаатар шүдэнзний үйлдвэр болон бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт ажиллуулжээ. Олзлогдогсдын дотор жолооч, слесарь, загасчин, тариачин, төмөр замчин, сэтгүүлч, нягтлан бодогч, багш, гэрэл зурагчин зэрэг мэргэжилтэй 1000 орчим хүн байв. 1947 оны 10 дугаар сарын 14-28-ны хооронд японы 10705 олзлогдогсдыг буцаасан бөгөөд олзонд байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн  этгээдүүдийг Монголд үлдээн, хожим 1957 онд Хятадаар дамжуулан нутаг буцаажээ.  Нийт 13 япон цэрэг манай улсын хуулиар шийтгэгдсэн байдаг аж.

montsame.mn

0 сэтгэгдэл