|

БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ

БНАСАУ-ыг

БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам "Цагаан ном”-ноосоо БНАСАУ-ын Засгийн газар болон зэвсэгт хүчнийг "дайсан" гэж дурдсан хэсгийг устгажээ.
Сүүлийн жилүүдийн үр дүнг нэгтгэж, батлан хамгаалахын бодлогыг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог тус баримт бичигт, "Улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэд болон улсын хөрөнгөнд аюул занал учруулж буй хүчнийг БНСУ-ын дайсан гэж үзнэ” хэмээн бичжээ.
Өмнөх "Цагаан ном”-ын баримт бичгүүдэд улс орны дайснаар БНАСАУ-ыг шууд нэрлэдэг байжээ. Шинэ баримт бичигт зөвхөн БНАСАУ-ын үйл олноор нь хөнөөх зэвсгийг Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж тэмдэглэжээ.  
БНАСАУ-ын эрх баригчид АНУ-д аюул учруулж болзошгүй "Хвасон-14" болон "Хвасон-15" тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг явуулсан тухай мэдээллийг Цагаан номонд өнгөрсөн оны 7 болон 11 дүгээр сард бичсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл