|

Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ

Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтай утсаар ярьж, Америкийн цэргүүдийг Сири улсаас татах төлөвлөгөөг хэлэлцжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Хоёр орны удирдагчид Сирийн байдлыг хэлэлцэж, террорист "Лалын улс” бүлэглэлийг устгах хэвээр гэдгээ нотоллоо. Мөн АНУ-ын цэргүүдийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцлээ” гэж мэдээлэлд дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч цэргээ Сириэс татах шийдвэр гаргасанд харамсаж буйгаа Макрон өнгөрөгч 12 дугаар сарын 23-нд мэдэгдсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

1 сэтгэгдэл