|

Морины үс засах нь нэг төрлийн урлаг болжээ

Морины үс засах нь нэг төрлийн урлаг болжээ

 

Морины үсийг урлаг болтол нь засдаг энэ эмэгтэй элдэв хээнцэрлэлд дуртай хүмүүсийн жинхэнэ шүтээн нь болж байгаа гэнэ шүү. Олны дунд морины үсчин хэмээн алдаршаад буй Мэлоди Хэймс морьдын бие дээр гайхамшгийг бүтээдэг байна. 32 настай энэ бүсгүй таван жилийн өмнө Морины үсчин брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө дэлхий даяар алдартай болжээ. 

АНУ-аас Ирландад очиж суурьшсан Хэймс өөрийн ур чадварыг өндөр хэмжээнд хөгжүүлснийхээ ачаар "Хаан ширээний тоглоом”, "Дэлхийн нэгдүгээр дайн” зэрэг кинонд уран бүтээлээ олонд харуулах боломж олдсон байна.  

Мэлоди "Би есөн настайгаасаа хойш үс засаж эхэлсэн. Харин одоо энэ нь миний бүтэн цагийн ажил болсон” хэмээн ярьжээ. Тэрээр нэг морины үсийг засахад арван цагийг зарцуулах үе ч байдаг гэнэ.



Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл