|

Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч амиа алдсан талаар мэдээлэл хийнэ

 


Булган аймгийн Бугат сумын иргэдийн төлөөлөгчид нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 19-20-нд шилжих шөнийн 03.00-04.00 цагийн үед Иргэдийн хурлын төлөөлөгч Б-гийн гэрт О, Л нарын таван залуу очжээ. Улмаар Б-гийн амь насыг хөнөөж, эхнэрийг нь зодож бэртээсэн байна. Энэ бүх явдал зургаан настай охиных нь нүдэн дээр болсон хэмээн эх сурвалж мэдээллээ.

Талийгаач Б тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан бол түүний эхнэр хүнд бэртэж толгой нь хавагнан, гарандаа 11 оёдол тавиулсан байна.

Энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Ах дүү нар архи ууж байгаад хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан” гэсэн мэдээллийг өгөөд байгаа. 

Тэгвэл Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Хурал 11:30 цагт Ардчиллын өргөө (Ардчилсан намын төв байр)-ний 5 давхрын хурлын зааланд болно. 

Б.Аз



1 сэтгэгдэл