|

Трамп нэртэй шинэ амьтан олдлоо

Трамп нэртэй шинэ амьтан олдлоо

Төв Америкийн Панам улсаас хэдэн сарын өмнө шинэ хоёр нутагтан амьтан олдсон. Түүний гадаад харагдах байдал нь чийгийн улаан хорхойтой төстэй ба 10см урттай бөгөөд нүдгүй амьтан. Өөрт нь аюул тулгарсан тохиолдолд толгойгоо элсэнд нуудаг аж.

 

Гэхдээ тэрхүү амьтан өөрөө биш түүнд нэр өгсөн явдал нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Түүнд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг хайрлажээ. Эрдэмтэд  уг хоёр нутагтан амьтанд нэр өгөх эрхийг дуудлага худалдаагаар зарсан ба барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг компанийн захирал Эйдан Бэлл 25 мянган ам.доллароор худалдан авчээ.

Тэрээр "энэ амьтанд Дональд Трамп гэх нэрийг хайрлахаар боллоо. Тэрээр шинжлэх ухааны салбарт шинэ бүртгэгдсэн нэгэн бол, Трамп улстөрийн тавцан дахь нэгэн тэсрэлт бас нээлт.  Хоёр нутагтан аюул учирах юм бол элсэнд толгойгоо нуудаг. Ерөнхийлөгч Трамп саяхан цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ”Парисийн гэрээ”-нээс гарч буйгаа зарласан. Түүний үйлдэл яг л хоёр нутагтантай жил, өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого” гэжээ.

Дуудлага худалдаагаар олсон орлогоо эрдэмтэд "Rainforest Trust” ойн хамгаалагчдын нийгэмлэгт хандивласан байна.

19 сэтгэгдэл