|

СУМДЫГ ЦӨӨРҮҮЛ, ТАТАЖ БУУЛГА, СӨНӨӨ

-
Ингэж хөгжих ёстой юм. 336 сумаа цөөрүүл, ойр байгааг нь нэгтгэж нийлүүл. Жижиг тойргоос хог шаар сонгогдоод ирээдүйгүй жижиг хавтгай руугаа 8 тэрбумаас эхлээд элдвийн шахаа, цавчааны олон тэрбумын үлгэрийн төсөл хэрэгжүүлнэ гэж мөнгө хуваарилуулдгийг болих хэрэгтэй юм.
-
Сонгуульд зөвхөн намд л саналаа өгмөөр байна, би хувьдаа. Аль намын, ямар бодлогыг дэмжиж байгаагаа л дугуйлъя. Дараа нь нам ямар хүмүүсийг Их хурал гэгчид оруулж тэр бодлогоо хэрэгжүүлэх нь надад хамаагүй. Хэрэгжүүлж чадаагүй бол 4 жилийн дараа өөр намд саналаа өгнө. Улсын төсвөө хүн хамгийн их төвлөрсөн газартаа л их хуваарилж, ДЭД БҮТЭЦ, УТАА УНИАР зэрэг бодитой зүйлс рүү төвлөрүүлэхийг л зөв хөгжил гэнэ. 1-р ангид 7 хүүхэд элсдэг суманд Соёлын төв барихад мөнгө төсөвлөх хэрэг огт байхгүй. Диснейн студи байсаар байхад бид нар хүүхдэд зориулсан кино энэ тэрийг төсвийн мөнгөөр хийх гэх хэрэг байхгүй гэх санаа шиг л баймаар. Австралид ихэнх хүн нь том хотууддаа суурьшсан байдаг. Бусад ихэнх газар нутаг нь эзгүй хээр. Тэглээ гээд эзгүй юм чинь очоод суучихъя гэж хятад, вьетнам иргэд тэнд нь очдоггүй. Улс орны хил хялгаар, халдашгүй байдал, НҮБ дэхь бүртгэл гэх мэт олон арга замуудаар тэгэх боломжийг үгүй хийсэн байдаг гэж л боддог.
Казахстаны сайдын үг:
-
Тэрээр засгийн газар цаашдаа дэд бүтэц хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа зөвхөн эдийн засгийн хувьд ирээдүйтэй суурин газруудад төвлөрүүлнэ гэж энэ үеэр мэдэгджээ.
-
2018-12-19
Бадам Пүрэв

33 сэтгэгдэл