|

Хөрөнгийн бирж 45 611 ширхэг хувьцаа арилжив

 Хөрөнгийн бирж 45 611 ширхэг хувьцаа арилжив

Өнөөдрийн арилжаагаар үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр "I”, "II, "III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 45,611 ширхэг хувьцаа арилжив.

Ингэснээр 10  компанийн хувьцаа өсч,  гурван компанийн хувьцаа буурсан  бол таван компанийн хувьцаа тогвортой байв. Тодруулбал "Мерекс” компани хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол "Женко тур бюро” 13.15 хувиар, "Хөх ган” 7.30 хувиар тус тус өслөө. Мөн 157 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 32 сая 339757 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Мөн өдрийн "MSE ALL" индекс 848.63 нэгж болж 0.18 хувиар өсөв.  


91 сэтгэгдэл