|

“GOOGLE”-Д 10 САЯ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧИРЖЭЭ

“GOOGLE”-Д 10 САЯ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧИРЖЭЭ

Компанийн зар сурталчилгаа байрлуулах системийг хэрхэн ашиглах талаар Google-ийн ажилтнууд бүлгээр ажиллах дасгалын үеэр алдаа гарсан байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Google-ийн дадлагажигч ажилчдын алдаанаас болж АНУ, Австрали даяар олон тооны вебсайт, аппликейшнүүдэд хуурамч зар сурталчилгаа 45 минутын турш байршсан талаар "Financial Times” сонин мэдээлжээ. Google компанийн удирдлага дээрх хэргийг тухайн өдрийн маргааш нь илрүүлж, хохирол учирсан бүх зар сурталчилгаа гаргагч нарт нөхөн төлбөр төлөхөө мэдэгдсэн бөгөөд "Бид энэ шударга алдаагаа мэдсэний дараа кампанит ажлуудыг зогсоохын тулд түргэн шуурхай ажилласан.” гэсэн байна.

 

fc141dba645f46ab57eb6f1bc8500d31a3879b50c8b32c93ff96843f66a2dd06_3922358
 

Нөхөн төлбөрийн хэмжээг ойролцоогоор 10 сая доллар хэмээн таамаглаж байна. Дээрх хэрэг нь Google компанийн зар сурталчилгааны багаас дадлагажигч ажилчдад электрон систем хэрэглэх аргыг зааж байх үед гарсан алдаа бөгөөд дадлагажигч ажилтан зар сурталчилгааг худалдах товчийг буруу дарсанаар ийм явдал болсон аж. Дээрх зар сурталчилгаа нь Google-ийн ADX-д байрласан бөгөөд ADX нь Google-ийн вебсайт болон аппликейшнд байрлах маш олон тооны зар сурталчилгааны биржид байрлуулдаг программ юм байна. Google-ийн удирдлагаас цаашид ийм алдаа гаргахгүй байхын тулд аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Харин ажилчинд юу тохиолдсон талаар хэлэх үг алга.”  гэжээ.

 updown.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл