|

Францчуудын дийлэнх нь “шар хантаазтнуудыг” дэмжиж байна

Францчуудын дийлэнх нь “шар хантаазтнуудыг” дэмжиж байна

Францчуудын дийлэнх нь буюу 72 хувь нь шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэж буй "шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжиж буйг олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ. 
"RTL” телевизийн захиалгаар "Harris Interactive” судалгааны төвөөс явуулсан уг санал асуулгын дүнг даваа гарагт нийтэлсэн байна.

"Хэдийгээр 12 дугаар сарын 1-нд болсон олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Францын олон хотод ялангуяа Парис хотод эмх замбараагүй байдалд хүрч, хүчирхийллийн давлагааг дахин үргэлжлүүлсэн ч ард иргэд тус хөдөлгөөнийг урьдын адил дэмжсэн хэвээр байгаа болохыг” судлаачид онцлон тэмдэглэжээ.

Судлаачдын хэлснээр, нийгэм "шар хантаазтнуудыг ойлгож бас дэмжиж байна”, гэхдээ эсэргүүцлийн ажиллагааны үеэр хүчирхийлэл газар авч байгааг эсэргүүцэж байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогсдын 85 хувь нь жагсаал цуглаанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлыг буруушаасан байна.

Санал асуулгыг 12 дугаар сарын 2-нд 18-аас дээш насны 1016 хүний дунд интернэтээр явуулжээ.
montsame.mn

450 сэтгэгдэл