Манай хууль хүчний байгууллагынхан үнэхээр л ажил нь урагшгүй, үнэнч шударгаар ажиллаж чадахаа байсан газар гэлтэй. Ерөнхийдөө бол ерөнхий сайд ч энэ талаар хэлж байсан. Хууль хүчний байгууллага үнэнч шударгаар ажиллахгүй байгаа, ажиллаж чадахгүй байна гэж.
Нэг загвар өмсөгч, модель охиныг хэн нэг нь 11 давхраас шидсэн үү? Эсвэл өөрөө амиа хорлосон уу гэдгийг л илрүүлчхэж чадахгүй юм.
Загвар өмсөгч Ч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гараад даруй сар гаран болж байхад хэрэг нь хаанаа яваа, юу болж байгаа нь нууц хэвээр. Бүхэл бүтэн хүн амины хэрэг, тэр нь болоогүй улс даяар шуугиан тарьсан байдаг. Иймхэн хэргийг л шийдчихэж чаддаггүй өдий хүрлээ.
Гэтэл хаа холоос хүний нутагт суугаа ах нь хуулийнхны гартаа оруулж чадаагүй эсвэл чухал гэж үзээгүй ч маш ноцтой баримтуудыг олж олон нийтэд мэдээлээд байдаг.
Хэрэгтэнг олж хуулийн хариуцлага хүлээлгэх дургүй байна уу? Эсвэл үнэхээр илрэхэд хэцүү ээдрээтэй хэрэг юм уу?
Эцэстээ хэргийг нь хариуцаж байгаа өмгөөлөгч нь утсаа авахгүй таг чиг алга болоодхож. Өргөсөн тангараг гэж байгаа л байлгүй ноён өмгөөлөгчид. Өмнөх өмгөөлөгч нь хэрэгт хайнга хандаж байгаа учраас, өмгөөлөгч Р.Булгамааг хөлслөхөөр болсон. Гэтэл бодит байдал дээр Д.Тамир өмгөөлөгч талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж гэрээгээ цуцлаагүй учраас одоогоор Р.Булгамаа өмгөөлөгч хэргийг аваагүй байгаа бололтой.
Талийгаачийн ахын хэлснээр Р.Булгамаа өмгөөлөгч Д.Тамир өмгөөлөгчтэй хоёр ч удаа уулзахаар цаг тохирсон ч ноён өмгөөлөгч ирээгүй бөгөөд утсаа авахгүй байгаа гэнэ.
Мөн хэрэг гардаг өдрийн 09:27 минут орчимд талийгаачийн найз залуу болох Ю.Нэмэхбаяр байрных нь цахилгаан шатаар явж байгаа бичлэг олджээ. Энэ мэт баримтуудаас харахад хэрэг үйлдсэн этгээд ойлгомжтой, тодорхой байгаа ч хуулийнхан шаардлагатай арга хэмжээ авахгүй байгааг талийгаачийн ах өөрийн цахим хуудсанд удаа дараа бичсэн байна.
Нэг хүн амины, эсвэл амиа хорлосон байж болох хэргийг л илрүүлчхэж чадахгүй ард түмнийг талцуулж, ар гэрийнхнийг нь шар махтай нь хатааж байдаг яасан мөрдөж мөшгиж дуусдаггүй шүүх цагдаа вэ?
М.Март
эх сурвалж:FACT.MN
434 сэтгэгдэл