|

Даамаар хичээллэхийн ач тус

 

 

• Сурах арга барилыг өөртөө төлөвшүүлнэ. Хамгийн эхлээд л тогтвортой сууж сурна.
• Логик сэтгэлгээг сайжруулна. Тоглолтод амжилт гаргахын тулд нягт уялдаа холбоо бүхий стратегийг сонгох шаардлагатай болно. Өөрийн байрлалд сул тал үүсгэхгүй, өрсөлдөгчийн сул талыг ашиглах, зөвхөн сул тал гэж юу вэ гэдгийг судалж мэдэх гээд тасралтгүй сурах үйл ажиллагаа юм.
• Ямар ч насны хүн тоглож болдгоороо бусад спортоос ялгаатай. Настай хүн залуу хүн шиг, залуу хүн "хашир дайчин” шиг ч тоглож болно.
• Ой тогтоолтыг сайжруулна.
• Даамын онол нэлээд төвөгтэй бөгөөд зөвхөн гараа гэхэд л маш олон хувилбарыг цээжлэх шаардлагатай болдог.
• Даам нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлдэг. Тоглолтын турш өрсөлдөгчөө ялахын төлөө тэмүүлж байдаг. Өчүүхэн алдаа гаргахад л гарцаагүй хожчихсон тоглолтыг ялагдал болгосон жишээ маш олон бий.
• Маш олон байрлал, боломжоос хамгийн оновчтой, зөв нүүдлийг олоход сургадаг.
• Дүрслэл, бүтээлч байдлыг хөгжүүлнэ. Дааманд тоо тоймгүй олон гайхамшигт цохилт, уран нүүдлүүд бий.
• Бие дааж сурна. Өөрийн дүгнэлтээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд хэн ч танд туслахгүй.
• Үр дүнг урдчилан харах чадварыг хөгжүүлнэ.
• Өөрийгөө урамшуулах боломжийг олгоно. Төгсгөлгүй олон боломжоос хамгийн сайн нүүдэл, хамгийн сайн төлөвлөгөө, хамгийн гоёмсог нүүдлийг олох эрэл хайгуулыг үргэлж хийх боломж олгоно.
• Хэчнээн их ажиллана, төдийчинээ үр дүн гардаг.
• Даам шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлнэ. Шинэ санаа гаргаж, таамаг дэвшүүлж туршина.
• Даамын спортоор хичээллэснээр хичээл сурлагадаа сайжирч, ажил амьдралдаа амжилт олcон жишээ олон бий.
• Эцэст нь дурдахад даам нь харьцангуй бага хэрэглэл материал шаарддаг, өртөг багатай боловч үр өгөөж нь зүйрлэшгүй их спорт юм.

 

Ч.Бат-Эрдэнэ (Спортын мастер)


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл