|

Парис Хилтон сүйт залуугаасаа салжээ

 

Парис Хилтон сүйт залуугаасаа салжээ

 

Дээдсийн хүүхэн Парис Хилтон болон жүжигчин Крис Зилка нарын дэндүү тансаг хурим болохоосоо нэгэнт өнгөрчээ. People сэтгүүлд нийтэлснээр Хилтон бүсгүй саяхан сүйгээ цуцалсан гэнэ. "Тэд хэдхэн долоо хоногийн өмнө салсан. Тэдний харилцаа маш хурдан гүнзгийрсэн, харин Парис үүнийг буруу зүйл гэж үзсэн" хэмээн эх сурвалж ярьжээ.
 
Зилка, Хилтон хоёр өнгөрөгч оны хоёрдугаар сард Инстаграмаар дамжуулж үерхэж буйгаа мэдэгдсэн бол 11 сарын дараа сүй тавьснаа зарласан билээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Парис бүсгүй өөрөө сүйгээ цуцлахаар шийдсэн бөгөөд өдгөө ажилдаа хамаг анхаарлаа хандуулж байгаа гэнэ. "Тэр өөрийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, үнэртнийхээ бизнест анхаарал хандуулан дэлхийгээр аялж яваа. Парис найз залуудаа сайн сайхныг хүсээд, найзууд хэвээрээ үлдье гэж хэлсэн" хэмээн ойрын эх сурвалж хэвлэлд мэдээлжээ.
 
Энэ оны эхээр Хилтон бүсгүй найз залуу Зилкагаасаа сүйн бэлгэнд авсан хоёр сая орчим долларын үнэтэй аварга том алмаазан бөгжөө алга болгоод галзуурах шахсан билээ. Тэнд байсан хүний хэлснээр "Тэр үнэхээр гүн цочролд орсны дээр ойр хавийг нь битүүмжилж орхисон. Хар үүрээр болсон явдал учраас ойр хавьд таг харанхуй болчихсон. Үнэхээр солиормоор байсан шүү. Хамгаалагч нар Крисийг дагаад вип хэсгүүдээр гар чийдэн бариад эрэл хайгуул хийж эхэлсэн. Бүгд л түүнийг олохын тулд улайран хайж, хоорондоо өрсөлдөж, шалан дээгүүр, сандал, ширээ, хүний хөл доогуур хүртэл мөлхөцгөөж байсан. Гайхамшиг болж тэр цуутай бөгжийг мөсний саван дотроос олсон доо" хэмээсэн байна.

0 сэтгэгдэл