Гар утсаар аргадуулсан хүүхэд сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах чадвар султай болдог. Өөрөөр хэлбэл өөрийгөө удирдах чадвар муу хөгжинө гэсэн үг юм.
Хүүхдээ уйлахаас нь төвөгшөөж гар утсаа өгдөг бол асуудлыг шийдэхгүйгээр аргацаадаг, хүүхдээ ойлгохыг хүсдэггүй, хүүхэдтэйгээ ярилцдаггүй,
хүүхдээсээ төвөгшөөдөг эцэг эх байнаа гэсэн үг юм.
Гар утсаар байнга аргадуулдаг хүүхэд
- уйланхай/уйлангуут л гар утсаа өгдөг/
- шүлсээ гоожуулдаг, өмдөндөө шээх, баах нь их/биеэ хянах чадвартай нь холбоотой/
- хэл, яриандаа муу/амьд харилцаа дутмаг учраас үеийн хүүхдүүдээс муу ярьдаг/
- хоолдоо муудна/хоол идэхэд нь хүртэл утас урд нь барьдаг, энэ маш муу/
- бие, булчингийн хөгжил удааширна /үргэлж хөдөлгөөнтэй байж хүүхдийн булчин хөгждөг/
- дархлаа суларна, өвчлөмтгий болно, мэдрэлийн ядаргаанд орно
- нойрондоо муудна.
Та анхнаасаа хүүхдээ гар утсаар саатуулаагүй бол хүүхэд түүнд дурлахгүй.
Хүүхэдтэйгээ байх хугацаандаа үргэлж гар утсаараа оролддог бол хүүхэд сониуч зангаараа авахыг хүснэ, мөн таныг дуурайна. Тиймээс утсаа биш хүүхдээ тэвэр, анзаар, харилц!
Хүүхдийн зохиолч, судлаач А. Найгалмаа
0 сэтгэгдэл