|

МАН-ын бүлгийн 33 гишүүн чуулгандаа ирээгүй тул ирц хүрэхгүй байна

 

МАН-ын бүлгийн 33 гишүүн чуулгандаа ирээгүй тул ирц хүрэхгүй байна

 

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон ч одоо болтол эхлээгүй байна. Учир нь МАН-ын бүлгийн албан бус 33-ын бүлгийн гишүүдээс нэг нь ч чуулгандаа ирээгүй тул ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, 2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудал, Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.

Б.Анир


0 сэтгэгдэл