|

ХЯТАДУУД ТҮВД БОЛОН ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ ЛАЗЕРЫН ШИНЭ ЗЭВСЭГ БАЙРЛУУЛЖ МАГАДГҮЙ

ХЯТАДУУД ТҮВД БОЛОН ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ ЛАЗЕРЫН ШИНЭ ЗЭВСЭГ БАЙРЛУУЛЖ МАГАДГҮЙ

 

Хятадын Зэвсэгт хүчин лазерын хөдөлгөөнт шинэ төхөөрөг болох 
"LW-30” системийг Түвдийн өөртөө засах орны нутаг дэвсгэрт болон Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад ойрын ирээдүйд байрлуулж магадгүй байна. Уг систем нь зөвшөөрөгдөөгүй нисдэг аппаратуудыг амдан сөнөөх, чиглэлээ өөрөө тохируулдаг пуужингуудыг устгах чадалтай аж. Энэ тухай "Global Times” сонин цэргийн баттай эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
 
"Дээрх систем нь харьцангуй бага буюу 1 км-ээс доош өндөрт цагт 200 км-ээс бага хурдтайгаар нисч буй объектуудыг илрүүлж, устгах зориулалттай. Энэ зэвсгийг Түвдийн ууланд эсвэл Өмнөд Хятадын тэнгисийн бүлэг аралд байрлуулж магадгүй” гэж Хятадын пуужингийн технологийн салбарын нэр хүндтэй шинжээч Сун Жунпин хэлснийг тус сонинд бичсэн байна.
 
Хятадын шинжээчийн хэлснээр, ийм төхөөрөмж нь холбогдох бүс нутгуудад тагнуул хийх болон террорист ажиллагаа явуулах оролдлогыг өндөр түвшинд үр дүнтэй таслан зогсооно. "Техникийн хувьд "LW-30”-ыг бараг бүтээж дууссан бөгөөд удахгүй зэвсэглэлд хүлээн авч магадгүй” гэж "Global Times” сонинд гарсан нийтлэлд дурджээ.

 

Шинэ зэвсгийг Хятадын Сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорацид бүтээсэн байна. Уг сиситемийг радар, лазераар тоноглосон бөгөөд хуягт машинд суурилуулах боломжтой аж. Энэ хөдөлгөөнт төхөөргийг уулархаг газар төдийгүй агаарын өндөр чийгшил бүхий бүс нутгуудад ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид нь хэлсэн байна.

24news.mn

167 сэтгэгдэл