|

Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд

 

Ядаргаа тайлах уламжлалт цайны жоруудЭрт үеэс уламжлан ирсэн эмнээс дутахааргүй ид шидтэй жорууд бидэнд олон. Харин ахуй амьдралдаа тогтмол хэрэглэж заншихыг эзэгтэй нартаа зөвлөе. Энэ удаад
"Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд"-ын тухай мэдээллийг танд хүргэе...

Цулхиртай цай: Бидний сайн мэдэх цулхирын гурилыг бага зэргийн тосонд зөөлөн галаар хуурч, цайвар шаргал өнгөтэй болмогц халуун цайгаа дээрээс нь хийж, сvлээд нэг удаа огцом буцалган самарна. Yvнд: ус 3 л, цулхирын гурил 150 гр, шар тос хоолны нэг халбага, сvv 0.5 л, давс цайны нэг халбага. Хатааж нvдсэн тэмээн хөхийг идээшлvvлж чанаж тэнцvvхэн холивол бvр ч амттай болохын сацуу хөлөргөн ядаргаа тайлдаг аж. Хонгорзул цэцгийг хатааж нунтаглан идээшvvлж чанасан цайг мөн сvлж, самраад уувал ядаргаа тайлагдана. Халгайн vртэй цай: Халгайн цэвэрлэсэн vрийг шар тосонд хуурч цайг хийцэлнэ.

 

Ястай цай: Хийцтэй буюу хийцгvй цайнд дунд чөмөг, атгаал чөмөгний ясыг хугалж хийгээд буцалгана. Сvлэхийн өмнө ясыг хийж нэг цаг орчим буцалгаад бага зэрэг мах vйж болно. Ингэж буцалгасан цай нь амт чанар сайны сацуу тэжээллэг байдаг. Энэ цай хvйтэн хөлсийг гадагшлуулдаг тул савхи авахуулж болохгүй.

 

Борви тойгны ястай цай: Хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сvvтэй хийцтэй цайндаа хийж чанадаг. Ийм цай нь ядаргаа болон цус багатай, тархи толгой өвдөлттэй хvн уухад нэн сайн.

 

Халгайтай цай: Халгайг 5-6 сарын 5-6 салаатай нялх vед нь тvvж хатаадаг. Хатаасан халгайг нvдэж нунтаглаад тосонд хуурч сvvтэй цайндаа хийж сайн самран буцалгана. Гурван литр цайнд хоолны халбагаар гурав хийнэ. Цайгаа мах, сvvгээр амт оруулна. Энэ цай нь даралт ихтэй хvмvvс уухад сайн.

 

Загасгалтай цай: Зун, намрын цагт загасгалыг тvvж хатаана. Хатаасан загасгалыг бэлэн болсон сvvтэй ба хийцтэй цайнд хийж буцалгана. Шар ногоон өнгөтэй болмогц нь цайгаа шvvж уу. Загасгал гэдэг нь бутлаг ургамал. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч цайндаа хийж болдог. Гурван литр цайнд 60 гр загасгалын нунтаг бага зэрэг шар тос, давсыг сонирхолдоо нийцvvлэн тохируулна. Бажууны замбагатай цай: Бажууны хальсалсан замбагыг шар тосонд хуурч цайг хийцэлдэг.

 

Гурил тасалсан цай: Ерийн аргаар чанасан сvvтэй цайнд гурил тасалж хийгээд болгож ууна. Энэ цайг өвөрмонголчууд голдуу их чанадаг.


Шар тос самарсан цай: Ердийн чанасан цайгаа уудлахаас өмнө шар тос хийж, сайтар самарна. Ийм цай анхилам сайхан vнэртэй, уухад амттай байдаг.

 

Өрөм самарсан цай: Том шанаганд шинэ өрмийг бага зэрэг давстай хольж халуун цайгаар шингэлж сайтар нухаж, ердийн хар цайн дээр хийн сvлээд сайтар самарч зөөлөн буцалгаад уудална.


Хонины сүүлтэй цай: Хонины сүүлийг хөшиглөөд хуурай цайтай хамт ууранд хийж нvднэ. Тогоотой халуун усанд сvvлтэй нvдсэн цай болон давс, сvv хийж 30-35 минут буцалгаад сайтар самарна.

 

Өндөгтэй цай: Урьдын уламжлалаа орчин vед баяжуулан олон янзын цайг чанан уудаг болжээ. Энэ цайны орц нь гурван литр ус, тvvхий өндөг 1-2 ширхэг, сvv 0.5 л, цайны идээ 30 гр, давс хужир 9 грамм. Усанд тvvхий өндөг хийж хутгаад буцалтал нь самрахад сvvтэй мэт болно. Дээрээс нь цэвэр даавуун ууттай идээ, давс, сvv зэрэг хийн самраад буцалгаж уудална. Ийм цайг халуунаар нь уух ядаргаанд сайн.

 
Эх сурвалж: emegteichuud.mn

0 сэтгэгдэл