|

Макгрегортой тулалдаад Нурмагомедов 5-6 сая ам.долларын орлого олжээ

 

Макгрегортой тулалдаад Нурмагомедов 5-6 сая ам.долларын орлого олжээ

 

Тулааны урлагийн хөнгөн жингийн үнэмлэхүй аварга /UFC/ Оросын тамирчин Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор Макгрегортой хийсэн тулаанаас 5-6 сая ам.долларын орлого олжээ. Үүнд мөн тулааныг "pay-per-view” системээр дамжуулсан шууд нэвтрүүлгийн борлуулалтын хувийг оруулаад нэмэлт төлбөрүүдыг тооцсон тухай АНУ-ын Невада муж улсын Атлетикийн хорооны дарга Энтони Марнелл мэдээлсэн байна.
Нурмагомедов аравдугаар сарын 7-ны шөнө Ирландын тамирчин Конор Макгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж UFC-гийн хөнгөн жинд аваргын цолоо хамгаалсан билээ. Энэ тулалдаанаас Оросын тамирчин 2 сая ам.долларын шагнал авсан байна.
Тулалдааны тасалбарын борлуулалтаас UFC 17 сая ам.долларын ашиг олжээ. Хабиб Нурмагомедов, Конор Макгрегорын тулааныг "pay-per-view” системээр төлбөртэй шууд дамжуулалтыг хамгийн олон тоогоор борлуулсан нь тус байгууллагын хувьд дээд амжилт болсон байна. "MMAFighting” байгууллагын мэдээлснээр, тэмцээний шууд дамжуулалтаас нийтдээ 2,4 сая ам.долларын ашиг олсон байна.

 

 

 

Нурмагомедов UFC-гийн хөнгөн жинд аваргын бүсийг 2018 оны дөрөвдүгээр сараас хойш эзэмшиж байгаа юм.

114 сэтгэгдэл