|

Дэлхийд алдартай ази жүжигчин Гон Ли

 

Дэлхийд алдартай ази жүжигчин Гон Ли

 

Гон ли (Gong li) 1965 оны 12-р сарын 31-нд Хятадын Шинъян хотноо айлын тав дахь хүүхэд болж төрсөн. Түүнийг анх найруулагч Жан Имоу "Улаан тутрага” (1987) киногоороо нээсэн. Одоо тэрээр дэлхийн алдарт кино од болсон. Жан Имоугийн нийт найман кинонд гол дүр бүтээжээ. Түүнчлэн Чэнь Кайгегийн хэд хэдэн шилдэг киноны гол дүрд мөн л Гон ли тоглосон байдаг. Гон ли Чэнь Кайгэ найруулагчийн алдарт "Амраг минь баяртай” болон "Сээтэн Саран" (1996) кинонд нь гол дүрийг бүтээсэн.
Гон Ли 1985 онд Хятадын хамгийн том хөгжмийн сургуульд сурахыг хүсэн шалгалт өгсөн боловч тэнцээгүй бөгөөд тун удалгүй Бээжин дэхь драмын төв академид шалгуулахад тэнцэж, өөрийнхөө жүжигчин болох замаа тавьсан байдаг. 1987 онд Жан Имоу Гон Лиг өөрийнхөө анхны кинонд сонгон авсан нь түүний амьдралд бас нэгэн том эргэлт болсон юм. Ийнхүү Жан Имоугийн нилээн хэдэн кинонд Гон Ли үргэлжлүүлэн тоглосон юм. 1992 онд тоглосон "Чи Жиүгийн түүх” киногоороо Гон Ли Венецийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан нь түүний олон улсын наадмууд дээрээс авсан шилдэг эмэгтэй жүжигчний шагналуудын зөвхөн нэг л жишээ юм.1993 онд "шилдэг туслах жүжигчин" шагнал, Нью-Йоркийн кино шүүгчдийн шагналыг хүртсэн бөгөөд "Golden Rooster" - өөс 2 удаа "Hundred Flowers Awards" ,  "Berlinale Camera" "Cannes Festival Trophy" - оос тус тус шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байв. 



Тэрээр Хятадын кино урлагийн түүхийн 5 дахь үеийн нэрт төлөөлөгчид болох найруулагч Жан Имоу, Чэнь Кaйгэ нарын шилдэг бүтээлүүдийн хүндхэн гол дүрүүдийг чадварлаг гаргаж чадсан юм. Гон Ли нь Жан Имоутой дотны харьцаатай байсан бөгөөд "Шанхайн гурамсан шүлэг” киноны үеэр энэхүү дотно харилцаагаа таслан түүнээс хойш 2006 оныг хүртэл буюу "Алтан сарнайн хараал” кинон дээр хамтран ажиллах хүртлээ Жан Имоугийн кинонд тоглоогүй юм. Гон Ли нь Тони Лиунг, Жан Зиы, Мишелл Ию, Мэгги Чиунг, Чоу Юнь Фат нарын хамт Хятад болон Хонг Конгийн хамгийн сайн кинонуудад тоглосон шилдэг жүжигчдийн нэг юм.

1996 онд Гон Ли Сингапурын тамхины том үйлдвэрийн эзэнтэй гэрлэсэн боловч 14 жилийн дараа буюу 2010 онд гэр бүлээ цуцалсан юм. Тэрээр 2008 онд Сингапурын иргэншилтэй болсон байна. Гон Ли нь киноны дүрдээ асар гүн орж өгдөг байдлаараа гайхагддаг бөгөөд АНУ, Европт Хятадын орчин үеийн кино урлагийн мандалтын нүүр царай болсоор ирсэн юм. 

Эх сурвалж: http://artfilm.mn/person/384/


























0 сэтгэгдэл