|

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн “шинэ” төрх

 

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн “шинэ” төрх

 

Кино урлагт анх Хайрлаж болох уу? уран сайхны кинонд дүр бүтээж орж байсан уран бүтээлч бол жүжигчин П.Шүүдэрцэцэг юм. Тэрбээр хамгийн сүүлд "Бид гурвын болзоо” киноноос хойш гурван жил завсарласан аж. Харин энэ жилээс эхлэн кинонд тоглож эхэлсэн тэрээр энэ сарын 12-нд нээлтээ хийсэн "Нинжин сэтгэл” уран сайхны кинонд дүр бүтээсэн байна.

Тэрбээр тус кинонд өмнө нь тоглож байсан дүрүүдээсээ тэс өөр дүр гаргаж, цоо шинэ төрхтэйгөөр кино урлагт эргэн иржээ. Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Нинжин сэтгэл” уран сайхны кинонд жүжигчин СТА С. Өлзийхүүгийн охин Зулаагийн дүрийг бүтээжээ.

Эх хүн, эмэгтэй хүнээс гарч болох бүхий л зүйлсийг илэрхийлэн уярал, ухаарлыг бэлэглэх тус киноны тухай П. Шүүдэрцэцэг "Бүх зүйл цагаан л байдаг, бүхэн анх цагаан л байсан. Сүү хүртэл цагаан, сүүдэр хүртэл цагаанаас л харагдана. Цагаан өнгөгүйгээр бусад өнгө гарахгүй, цагаан сэтгэлгүйгээр бараан сэтгэлийг ч мэдэхгүй, цагаан байж харыг ойлгож буй, гэрэл байж харанхуйг мэдэрч буй…” хэмээсэн тэрээр үүнийгээ бэлгэдэн цагаан өнгийн хувцсаар өөрийгөө гоён нээлтийн ёслол дээр хүрэлцэн иржээ.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл