|

Ч.Даваадорж харцагын нэрэмжит барилдаан болно

 

 

Харцагын нэрэмжит барилдаан болно

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан сар тутам зохион байгуулдаг тус дэвжээний бөхчүүдийн ээлжит барилдаан энэ сарын 26-нд "Мөнхийн Үсэг" группын спорт танхимд 12:00 цагаас болно. Энэ удаагийн барилдаан Нарийнтээл сумын харьяат, улсын улам нэмэх харцага Чогжинмөнсөлийн Даваадоржийн нэрэмжит болох бөгөөд Их Монголын Хүчтэн Дэвжээний бөхчүүд барилдана.

Нарийнтээл нутгийн уугуул иргэд, бөхийн хорхойтон түмэн олныг морилон саатаж, уран барилдаант харцагын нэрэмжит барилдааныг үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэхийг хүсье.

 

Их Монголын Хүчтэн Дэвжээ
Нарийнтээл сумын ЗДТГ
Нарийнтээл сумын ИТХ
Нарийнтээл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл

 

0 сэтгэгдэл