Аравдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Уушгины хорт хавдрын шинжилгээний хүрээлэнгээс тус улсын уушгины хорт хавдартай эмэгтэйчүүд тоо 2000 онд 3592, 2015 онд 7252 болсон нь 15 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт хэмээн мэдэгджээ.
Уушгины хорт хавдартай хүмүүсийг тамхи ихээр хэрэглэдэг гэж боддог. Гэвч уушгины хорт хавдартай 10 эмэгтэй тутмын 9 нь нэг ч удаа тамхи татаж байгаагүй гэсэн судалгаа гарсан байна.
Мөн тус шинжилгээний хүрээлэнгээс 2017 оны наймдугаар сараас 2018 оны есдүгээр сар хүртэл орон нутгийн 10 эмнэлгийн хүрээнд судалгаа явуулж, тамхи татдаггүй уушгины хорт хавдартай 478 өвчтөн болон тамхи татдаг 459 эмэгтэйчүүдээс судалгаа авчээ.
Үүний үр дүнд хоёр жилээс дээш хугацаагаар дам тамхидалтад өртсөн тохиолдолд уушгины хорт хавдар тусах магадлал хоёр дахин нэмэгддэг болохыг тогтоосон байна. Тамхи татдаггүй эмэгтэйчүүдийн уушгины хорт хавдар тусах магадлал нь гэр бүлийн гишүүдийн тамхи таталттай шууд холбоотой байдаг аж.
0 сэтгэгдэл