|

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТАМХИ, ТАРГАЛАЛТААС ИЛҮҮ ХӨГШРҮҮЛЭГЧ ХҮЧИН ЗҮЙЛС

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТАМХИ, ТАРГАЛАЛТААС ИЛҮҮ ХӨГШРҮҮЛЭГЧ ХҮЧИН ЗҮЙЛС

 

Эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа үнэхээр итгэмээргүй үр дүнг харуулжээ. АНУ-ын Виржиния мужийн Жорж Мейсоны их сургуулийнхан амьдралын ямар хүчин зүйлс хөгшрөлтөд илүү нөлөөлдөг болохыг тогтоожээ.

"Бид гарсан үр дүндээ үнэхээр гайхсан шүү. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснээр ДНК нь бүхэл бүтэн 11 жилээр хөгширдөг юм байна” хэмээн судалгааг хийсэн доктор Анна Поллак мэдэгджээ.

Төрөлтийн дараа эмэгтэй хүний ДНК-ийн теломер дунджаар 4,2%-иар богиносч байжээ. Үүний урь нт хөгшрөлтийн үйл явц, насжилт, ерөнхийдөө эрүүл мэндтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл теломер урт байх тусмаа илүү залуу, эрүүл байдаг гэсэн үг. 4,2% гэдэг нь ойролцоогоор 11 жил гэсэн үг юм.

Тамхидалт, таргалалт ч теломеруудыг ингэж ихээр багасгадаггүй аж. Гэхдээ энэ нь хүүхэд өсгөх үед үүсдэг стресстэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Ялангуяа төрөөс хүүхэд өсгөх, хүмүүжүүлэхэд анхаарал халамж бага тавьдаг улс орнуудад түгээмэл гэж эрдэмтэд мэдэгджээ.

Судалгаанд 20-44 насны 1505 эмэгтэй хамрагдсан бөгөөд тэд 1999-2002 онд шинжилгээнд оржээ. Тэдний ДНК-ийн теломеруудын хэмжээг үзэж, хэсэг хугацааны дараа шинэ шинжилгээ хийж, шалгасан байна. Гэтэл энэ хугацаанд хүүхэд төрүүлсэн 444 эмэгтэйн теломерууд илт богиноссон байжээ.

Дашрамд сонирхуулахад долоо хоногт ядаж 1 удаа секс хийх нь таашаал авсан ч бай, үгүй ч бай, эмэгтэй хүний насыг уртасгаж, залуужуулдаг гэсэн өөр нэгэн судалгаа ч байдаг гэнэ.

0 сэтгэгдэл