|

Жастин Бибер нууцаар гэрлэжээ

Жастин Бибер нууцаар гэрлэжээ

Канадын 24 настай, поп дуучин Жастин Бибер найз бүсгүй, 21 настай, загвар өмсөгч Хейли Болдуинтай нууцаар гэрлэжээ. Тэд Холливудын алдартнуудын амьдардаг Беверли-Хиллзийн нэгэн сүмээс гарч яваад фенүүдтэйгээ таарсан талаар "The Daily Mail” мэдээлснийг "РИА Новости” агентлаг уламжлав.

Нэгэн фэн нь тэдэн рүү дөхөн очиж "Ганцхан зүйл асууя. Та нар гэрлэсэн үү" гэхэд шинэхэн хосууд "Тийм” хэмээн хариулжээ. Удалгүй нийгмийн сүлжээнд хосууд орон байраа хэрхэн сонгож байгааг харуулсан зургууд тавигдсан байна. Жастин Биберийн хувьд гэрлэх хүртлээ дуучин, жүжигчин Селена Гоместой болзож байв. Болдуины хувьд жүжигчин Стивен Болдуины охин юм.


1 сэтгэгдэл