Пүрэв гарагт Японы хойд нутгийн Хоккайдо мужийн тэнгэрт солир харагдсан тухай телевизийн "NHK” суваг мэдээлэв.
Тус мужид байрлуулсан "NHK” телевизийн камеруудын дуранд өртсөнөөр, орон нутгийн цагаар оройны 20:56 цагийн орчимд тэнгэрт тод гэрэл харагдсан аж. Уг камеруудыг Хакодатэ уул, Ришири арал болон Шари хотод тус тус байрлуулсан байжээ.
Хоккайдо мужийн олон оршин суугч харсан зүйлийнхээ талаар "Твиттер” хуудсандаа нийтэлсэн байна.
Наёро хотын Одон орон судлалын ажиглалтын газрын инженер Фумитакэ Ватанабэгийн мэдээлснээр, уг солир нь жижиг гараг эсвэл өөр ямар нэг биетийн хэлтэрхий дэлхийн агаар мандал руу нэвтэрсэнтэй холбоотой байх хэмээн таамаглаж байгаа аж.
Харин гэрэлний тухай хэлэхдээ, уг биет нь дэлхийн гадаргууд нэвтрэхийн өмнө шатсан байх магадлалтай гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
0 сэтгэгдэл