|

Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг дэмжжээ

Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг дэмжжээ

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад Умард Солонгосын эрх баригчид эргэлт буцалтгүйгээр хүрвэл тус улсын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг зөлрүүлэх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үзэж байна. "Ёнхап” агентлагийн мэдээлснээр, энэ тухай Мүн Жэ Ин Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой ярилцах үеэрээ мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүний мэдэгдсэнээр, АНУ зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлвэл Умард Солонгос улс цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох төдийгүй бүх цөмийн зэвсэг болон цөмийн материалуудаа задлан буулгаж авахад бэлэн байна гэдгийг тус улсын удирдагч Ким Жөн Ун түүнд батлан хэлжээ.
"НҮБ-ын хориг арга хэмжээг сулруулах замаар Умард Солонгосын цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг бид цаашид хөхиүлэн дэмжих хэрэгтэй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний бөгөөд төрийн тэргүүний хувиар зохих үүрэг гүйцэтгэхийг Э.Макроноос хүсч байна” хэмээн Мүн Жэ Ин хэлсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл