|

Манай ахмадууд Македоноос 10 медальтай ирж байна

Манай ахмадууд Македоноос 10 медальтай ирж байна

Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 28-30-нд Македоны нийслэл Скопьегийн "VIP Arena Boris Trajkovski” спортын ордонд боллоо. Тэмцээн "А” (35-40 нас), "В” (41-45 нас) "С” (46-50 нас) "D” (51-55 нас), "E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд өрсөлдсөн юм. Сүүлийн өдөр "А” ангиллын зургаан жингийн барилдаан болоход 78 кг-ын жинд "Женко” клубийн тамирчин Б.Лхагвадорж мөнгө, 88 кг-ын жинд Орхон аймгийн "Хангарьд” спорт клубийн тамирчин Б.Содномпил, 130 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин, спортын мастер Б.Сүхбаатар нар хүрэл медаль хүртэв.

 

Манай улс Скопьед 20 тамирчин, дөрвөн албаны хүн, нэг шүүгч, нэг эмчтэй очсон бөгөөд нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 10 медальтай нутагтаа ирж байна.

"СКОПЬЕ”-ГЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль:
1. Буяндэлгэрийн Болд – "E” ангиллын 100 кг

Мөнгөн медаль:
1. Шурагийн Баянмөнх – "В” ангиллын 130 кг
2. Хаянхирваагийн Нямдорж -"C” ангиллын 70 кг
3. Буянтөрийн Лхагвадорж – "А” ангиллын 78 кг

Хүрэл медаль:
1. Буяндэлгэрийн Бат – "E” ангиллын 88 кг
2. Цэвээнжавын Дуламсүрэн – "E” ангиллын 100 кг
3. Доржготовын Ганбат – "В” ангиллын 78 кг
4. Гэндэндоржийн Баатарсүрэн – "С” ангиллын 62 кг
5. Баатарын Содномпил – "А” ангиллын 88 кг
6. Батмөнхийн Сүхбаатар – "А” ангиллын 130 кг

0 сэтгэгдэл