|

Турахыг хүсч байвал зөгийн бал идээрэй

Турахыг хүсч байвал зөгийн бал идээрэй

 
Өдөр бүр нэг халбага зөгийн бал идвэл эрүүл мэндээ сайжруулахад хангалттай гэнэ шүү. Зөгийн бал хүчтэй антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүмүүний бие махбодыг элдэв хорт бодисоос ангижруулдаг байна. Дээр нь зөгийн бал нянгийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд түүний ачаар арьс толигор харагддаг аж. 
 
Турахыг хүсэгчид ч зөгийн бал идвэл сайн

Баланд агуулагддаг чихэр элдэв амттанд байдаг чихрээс ялгаатай. Зөгийн бал цусан дахь холестерины хэмжээг бууруулахад нөлөөлдөг төдийгүй судсыг дотроос нь цэвэршүүлдэг байна. Байгалийн гаралтай чихрийг ихээр агуулдаг зөгийн бал зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлнэ.


0 сэтгэгдэл