|

Монголд 8 жилийн өмнө бүх зүйл өөр байсныг батлах 16 баримт

Монголд 8 жилийн өмнө бүх зүйл өөр байсныг батлах 16 баримт

1.Одоогоос найман жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэн ч камер луу "таван салаа боов” гаргаж, бас дээр нь тэгтлээ турна гэж төсөөлж ч байгаагүй биз.

1

2. "Атар” талх 650 төгрөгийн үнэтэй байв.

4(29)

3. 2011 онд Арго багш Ард түмний гавьяат цолоор шагнуулж, олон хэлний номоо гаргасаар байсан билээ.

5(27)

4. Тухайн үед ард түмэн Л.Гүндалайг УИХ-ын гишүүн л гэж мэддэг байснаас, урлагийн салбарт хүч үзнэ гэж төсөөлж ч байгаагүй нь лавтай.

6(24)

5. Зургаан жилийн өмнө дуучин Рокит Бэй "Нэг өдрийн хаан” тоглолтоо хийж байв.

7(25)

6.  Тэр үед найруулагч Б.Баатар, Ч.Ундрал нар аз жаргалтай гэр бүл байлаа.

8(4)

7. Зургаан жилийн өмнө ам.долларын ханш чангаран "1267” хүрч олныг сандаргаж байлаа. Одоо 2600 төгрөг болсон ч гайхах хүнгүй болж.

9(3)

8. Тэгэхэд Б.Обама манай Ерөнхийлөгчийн нүүрийг гараараа халхалж байсан бол одоо Доналд Трамп түүнийг эрх мэдлээрээ "халхалчихаад” байна.

11(17)

9.  Монгол Ардын Нам энэ үед Монгол Ардын Хувьсгалт Нам байлаа.

12(14)

10. Тухайн үед продюсер Рагу Монголын хөгжмийн салбарын хүндтэй эрхэм байлаа. Харин одоо тэр ор сураггүй алга болжээ.

14(9)

11. Тэр үед нэвтрүүлэгч С.Чимгээ МҮОНТ-дээ ажилладаг байлаа. Харин одоо "Монгол HD” гэх нэр хэдийнэ түүний илэрхийлэл болсон билээ.

15(10)

12. Жүжигчин А.Орхонтуул гэх жаахан охин "Орхидос” киногоор "Academy awards 2011” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэн, шуугиулж байв.

17(7)

13. Тухайн үед Монголын загвар өмсөгч бүсгүйчүүдийн мөрөөдөл "Гоёл” наадам хэвээр байлаа. 2011 оны топ моделиор Э.Сэлэнгэ шалгарч байв. Харин одоо монгол моделууд дэлхийн тайзнаа гарч байна.

18(5)

14. Найман жилийн өмнө буюу "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн анхны дугаар цацагдахаас өмнө хүмүүс П.Анужинг зөв хооллолтын багш, "Макробиотик XXI зуун” номын зохиолч гэдгээр мэддэг байв.

19(5)

15. Тэр үед айл бүхэн цэнхэр дэлгэцээр "Тусгай салаа” киног шимтэн үздэг байлаа.

20(8)

16.  Найман жилийн өмнө "iPhone 4” гар утас барьсан хүмүүс "од” болдог байв.

21(7)


Эх сурвалж: UB.LIFE

0 сэтгэгдэл