|

Үерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна

Үерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна

 

Сүүлийн хэдэн хоногийн турш Нигерид хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдсэн үерийн гамшгийн улмаас тус улсын 10 мужид 100 хүн амиа алдсан бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэж болзошгүй гэж Нигерийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.

Нигерийн ус судлалын хүрээлэн болон цаг уурын газрын мэдээлснээр, 2012 онд үерийн улмаас 363 хүн амь үрэгдэж, 2.1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байсан үеийн үерийн усны түвшнээс хэдийнээ даваад байгаа аж.

Тус улсын нийт 36 мужийн 12 мужид үер усны гамшигаас сэрэмжилж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулаад байгаа юм.

"Нигер” голын дагуух бүс нутгууд байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн бүсэд тооцогдож байгаа бөгөөд үерийн усны түвшин цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

0 сэтгэгдэл