|

Суурь тэтгэврийн даатгалын шимтгэлээ сар бүр хэрхэн төлөх вэ?

Суурь тэтгэврийн даатгалын шимтгэлээ сар бүр хэрхэн төлөх вэ?

КИКҮЧИ ЭРИКА

Төслийн мэргэжилтэн

Дүүргийн захиргаан доторхи суурь тэтгэврийг хариуцсан цонхны ажилтан дансны шилжүүлгийн маягтыг надад өглөө. Миний Япон дахь данснаас тогтмол хугацаанд даатгалын шимтгэлийг суутгах арга (дансны гуйвуулга) –аар төлбөр хийхээр болов. Өөрөөр хэлвэл би японд байхгүй ч шимтгэлийг миний данснаас автоматаар суутгаж төлбөр хийх юм. Энэ маягтыг би дор нь бөглөж өглөө.

Өргөдлийн маягтыг сайн уншвал шимтгэлээ урьдчилж төлөх, хагас жилээр эсвэл бүтэн жилээр төлвөл шимтгэлийн төлөх хэмжээ багасна гэж бичжээ. Нэг дор нэгдсэн дүнгээр шимтгэл төлөх нь багагүй зардалтай боловч би бага ч гэсэн шимтгэлийн дүнг бууруулж урьдчилж төлөх хэлбэрийг сонгосон.

Ингээд бүх зүйл боллоо гэж бодтол хараахан дууссангүй. Миний данснаас тогтмол хугацаанд шимтгэл суутгах үйлчилгээ авахын тулд банкинд хандах ёстой бөгөөд үүнд тодорхой хугацаа шаардлагатай байлаа. Монгол руу явахаас өмнө амжих болов уу, энэ хугацаанд миний даатгалын шимтгэл тасарна гэж үү хэмээн миний санаа зовлоо.  Харин дүүргийн тэтгэврийн даатгал хариуцсан  ажилтан дансны шилжүүлгийн үйлчилгээ идэвхижих хүртэл Японд байгаа гэр бүлийнхээ хэн нэгэнд захиж үлдээж болно гэж зөвлөлөө.

Өөрөөр хэлвэл манай гэр бүлийнхэний хаягаар даатгалын шимтгэлээ төлөх төлбөрийн хуудас (дансны шилжүүлэг хийх үйлчилгээ идэвхижих хүртэл) -ыг шуудангаар хүргүүлж байх юм байна. Энэ төлбөрийн хуудас дээр үндэслэн гэр бүлийн хэн нэгэн миний өмнөөс шимтгэл төлөх боломжтой гэсэн үг. Төлбөрийг банк, санхүүгийн ямар нэгэн байгууллагаар бус улсын хэмжээнд байдаг 24 цагийн үйлчилгээтэй хүнсний дэлгүүрээр төлөх боломжтой. Үүнийг мэдээд миний санаа ч амарсан шүү.

Одоо би Монголд ажиллаж амьдрангаа Японы нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ ямар ч саадгүй тасралтгүй төлсөөр байгаа. Бага зэрэг ажиллагаатай бай­сан ч тэтгэвэр хариуц­сан ажилтан болон гэр бүлийнхнийхээ тусламж­тайгаар энэ бүхнийг амжилттай шийдвэр­лэж чадсан.  Тэтгэвэр гэдэг өндөр насны амьдралын баталгаа болох төдийгүй амьдралын хугацаанд үүсч болзошгүй төрөл бүрийн эрсдлээс өдөр тутам хамгаалж байдаг. Зөвхөн надаас гадна гэр бүлийнхэн минь санаа зовох зүйлгүй сэтгэл амар ажиллаж амьдрахын тулд би цаашид ч даатгалын шимтгэлээ төлсөөр байх болно.

Шимтгэлийг данснаас автоматаар суутгах өргөдлийн маягт

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

0 сэтгэгдэл