|

Эр хүн хэлсэндээ: Тоёоношима "Хүчээгийн өмнөөс хичээн барилдаж, цолоо буцааж авна"

Эр хүн хэлсэндээ: Тоёоношима "Хүчээгийн өмнөөс хичээн барилдаж, цолоо буцааж авна"

 

Эр хүн хэлсэндээ: Тоёоношима хэмээх бөхийг Монголчууд сайн мэднэ. Жижиг биетэй ч уран хурц барилдаантай тэрбээр гэмтлийн улмаас макүшита зиндаа хүртэл уруудсан билээ. Аки башёд тэрбээр макүшитагийн нэгт эрэмбэтэй байгаа бөгөөд энэ сард сайн барилдаж Жюүрёо зиндаанд ахин дэвшин цолтой бөх болох нь ойлгомжтой болов. Тэрбээр 14-ний өдөр 4 дэх даваагаа авсан бөгөөд ямар их баярлаж буйг энэ зурагнаас харж болно. Тоёоношима өөрийн дэвжээний ах Токитэнкү А.Хүчитбаатарыгаа тэнгэрт одоход "эргээд дээд зиндаанд дэвшин орж ачийг тань хариулах болноо" хэмээн амлаж байсан билээ. Эр хүн хэлсэндээ гэж энэ буюу.

Дэвжээнийх нь найз Тоёоношима Хүчээгээ дурсахуй маш сайхан дурсамж.

Тоёоношимагийн захидал: Өнөөдөр Хүчээдээ зориулан дуулсан энэ дууны үг надад яг тохирчээ.

Яг одоо Хүчээгээ хараад сууж байна.

Турчихжээ. Яагаад ч юм анх дэвжээндээ орсон үе минь бодогдоно. Миний дараа орсон анхны дэвжээний дүү маань 4 насаар ах Хүчээ байж билээ. Насаар ах болохоор харьцахад хэцүү, Япон хэлийг сайн мэддэг хирнээ өөрт нь таалагдахгүй юм гарвал: "Ойлгохгүй байна" гэхэд хэлэх үггүй болдогсон.

Шинээр дөнгөж ороод өдөр бүр зодолдож байгаа юм шиг бэлтгэлээ хийдэг байсан маань өчигдрийн юм шиг санагдана. Бэлтгэл дээр хийдэг хөл мэхэнд үнэхээр дургүй байлаа.

Нээрээ, шинээр дөнгөж ороод дэвжээн дээрээ 2003 он солигдох мөчийг хамтдаа угтан тоолсоноо санаж байна уу? 
"5, 4, 3, 2, 1" 
Хүчээ: 
"Шинэ оны мэнд хүргэе. Токитэнкүүд түрүүлсэнд баяр хүргэе" 
Тоёоношима: 
Гүйээ гүү, Тоёоношимад түрүүлсэнд баяр хүргэе" 
Хүчээ: 
"Нэмэлт барилдаанаар шийдэх юм уу?" Тоёоношима: 
"Тэгье" ...

2003 оны эхний башё Санданмэгийн нэмэлт барилдаан ТоёоношимаーТокитэнкүү◯ Токитэнкүү Санданмэд түрүүлэв. Тэр үед үнэхээр гайхсан шүү. Жинхэнээсээ нэмэлт барилдаан хийнэ гэж бодоогүй. Бидний хамгийн дурсамжтай үе...

14 жил хамтдаа байсан ч хоёулхнаа хоолонд орж байгаагүйгээ бодон харамсаж, сэтгэлд нэг л гунигтай.

Хоёулаа зэрэгцээд нилээн хурдтай дээшилж, цолонд хүрсэн болохоор туслахуудтайгаа л ихэвчлэн явдаг, хоёулхнаа орох нь жаахан ичмээр ч юм шиг байдаг байсан байх даа.

Хүчээг зодог тайлахад би бас шагайны гэмтэлтэй байсан болохоор гайгүй болохоороо хоёулхнаа хамт хоолонд орж, сумогийн талаар сайхан хөөрөлдье гэж амалсандаа хүрч чадсангүй дээ. Одоо тэгэж чадахааргүй болсон болохоор улам ихээр харамсаж байна. Хүчээ минь Арай л хурдан явчихаж байгаа юм биш үү!!! Бүүр их харамсаж байна.

Гэхдээ одоо ингээд харахад хүнд хэцүү өвчинөөсөө салсан юм шиг амгалан тайван царайтай харагдаж байна. Бэлтгэлээ хичээнгүйлэн хийдэг байсан болохоор одоо босч ирээд л бэлтгэлийн дэвжээрүүгээ буух юм шиг санагдаад байна. Дуу дуулах дургүй Хүчээгийн ганц дуулдаг дуу нь "Үэ о мүитэ арүкоү" (Дээшээ л харж алхая даа) Өнөөдөр Хүчээдээ зориулан дуулсан энэ дууны үг надад яг тохирчээ.

Бас нэг амлалт 
"Хүчээгийн өмнөөс хичээн барилдаж, цолоо буцааж авна" 
Энэ амлалтаа заавал биелүүлнээ 
Токитэнкүү Ёшиаки!! 
Баярлалаа чамд!!! 
Дахиад уулзнаа

Тоёоношима

2017 оны 1 сарын 31

0 сэтгэгдэл