|

ОЙРХИ ДОРНОДЫН ИРЭЭДҮЙ

ОЙРХИ ДОРНОДЫН ИРЭЭДҮЙ

 

Өнгөрсөн баасан гарагт Ираны нийслэл Тегеран хотноо "Сирийн асуудал”-ыг хэлэлцэх дээд түвшний уулзалт зохион байгуулагдлаа. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Иран Улсын Ерөнхийлөгч Хассан Роухани мөн Турк Улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар оролцож Идлиб мужид явуулах хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Зохион байгуулагчийн хувьд Ерөнхийлөгч Роухани зочдоо угтан авч, зураг авхуулсны дараа хуралд зориулж тусгайлан бэлтгэсэн өрөөнд уулзалтыг үргэлжлүүлсэн байна. Уулзалтын өмнө Туркийн талаас гал зогсоох, улмаар асуудлыг хэлэлцээрийн ширээнд шилжүүлэх санал дэвшүүлээд байсан. Харин эсрэгээр ОХУ болон Ираны зүгээс алан хядагчдад өршөөл үзүүлэхгүй, гэхдээ энгийн иргэдийн амь насыг хохироохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн нь "хүчээр” зохицуулахаар нэгэнт шийдсэний тэмдэг гэж олон улсын ажиглагчид таамаглаж байлаа. 
Сирийн иргэний дайнаас эхэлсэн уг үйл явдал алан хядагч, хэт даврагчдын эсрэг хийх тэмцэл болон хувирч, цаашлаад их гүрнүүдийн хооронд үл ойлголцол үүсгэх хэмжээнд хүртлээ хурцдаад байсан билээ. Гурван талын дээд хэмжээний уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 
-Бид нэгдсэн байр сууринд хүрч, Идлиб бүсэд гал зогсоох дуудлагад маань хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн бид алан хядагч байгууллагуудын төлөөлөгчдийг нөхцөл байдлыг ухааран эсэргүүцэл үзүүлэхээ зогсоож, зэвсгээ хураалгана хэмээн найдаж байна. 
Бид Сирид зөрчилдөөн үүсгэж буй талуудыг эвлэрүүлэх арга замыг эрэлхийлсээр ирсэн. Гэхдээ алан хядагч байгууллагуудыг алгасах нь тодорхой. Бүхий л гэрээ хэлцлүүд чухам энэхүү байр сууринд үндэслэж хийгддэг байсан, цаашид ч үргэлжлэх болно. 
Ерөнхийлөгч Путин Идлибт их хэмжээний хүнд механизм, зэр зэвсэг Идлибт байгаа талаар мэдээлэл хүлээн авснаа дуулгаад эдгээрийн дундаас дроныг онцолсон. Зэвсэгт тэмцэгчдийн бүлэглэлүүд энгийн дроныг шинээр загварчилж, сэлбэг хэрэгслүүдийг нь өөрсдийн зорилгод ашиглаж байгаа аж. Түүний мэдээлснээр Идлибийн дотор зэвсэгт мөргөлдөөн одоо ч тасралтгүй явагдаж байгаа гэнэ. Путин "Алан хядагчид үргэлж энгийн иргэдээр бамбай хийдэг энэ явдалд бид санаа зовохоос өөр яаж ч чадахгүй” гээд АНУ-ын дэмжлэгтэйгээр Ракка хотод явагдсан ажиллагааг жишээ болгон дурдсан юм. Тэрбээр хэлэхдээ "Бид энгийн иргэдийг бамбай болгон ашигласан алан хядагчдыг буруутгаад асуудал дууссан гэж сонссон” хэмээсэн. Энгийн иргэдийг хотоос аюулгүй гаргах гарц бий болгоход Сирийн Засгийн газар болоод ОХУ анхаарч байгааг тэмдэглээд Ерөнхийлөгч Путин хамтран ажиллаж буй Иран Улс, Турк улсуудад талархал илэрхийлжээ.   
Уулзалтын дүнд, Ерөнхийлөгч Владимир Путин "Сири дэх алан хядагчдыг бүрэн устгахад” уриалсан бол Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани энгийн иргэдийг хамгаалах нь чухал гэдгийг тэмдэглээд "Алан хядагчдын Идлиб бүсийг цэвэрлэх” талаар ярьсан байна. Харин Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган "Идлиб дан ганц Сирийн ирээдүйд чухал биш; энэ бол бүс нутгийн ирээдүй болоод манай улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэй” гэв. Эцсийн дүнд талууд хамтын шийдвэрт хүрээгүй бөгөөд уулзалтын өмнө баримталж байсан байр суурин дээрээ зогссоноор уулзалт өндөрлөсөн байна.

Хүлээлт тойрсон болгоомжлол

Сирийн хямралын эхний жилүүдэд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг босогчдыг дэмжиж байсан Турк Улсын байр суурь өөрчлөгдөж, асуудлыг тайван замаар шийдэхийг уриалах болсны шалтгаан их энгийн. Сирийн асуудал ужгирах тусам дайнаас дүрвэгсдийн тоо нэмэгдэж, улмаар цагаачдын тоо хэд дахин нэмэгдэнэ. Харин Европыг зорих дүрвэгчид Анкарагийн "толгойг өвтгөөд” багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тиймээс тэд дүрвэгсдийн урсгал үерлэхээс сэрэмжилж байгаа. Одоогийн байдлаар Идлибт Туркийн хэдэн зуун цэрэг бэлэн байдалд байгаа бөгөөд 12 ажиглалтын цэг байгуулаад байгаа юм. 
Ерөнхийлөгч Эрдоган "Идлибийг чиглэсэн довтолгоо бүр гамшиг дагуулна. Алан хядагчидтай хийж буй ямар ч тэмцэлд цаг хугацаа, тэсвэр тэвчээр бүхий арга барил ашиглахыг шаарддаг. Бид Идлибийг цусан далай болгомооргүй байна” гээд Персийн алдарт яруу найрагч Саадийн шүлгээс эшэлжээ. "Хүний зовлонг энэрэх сэтгэл чамд үгүй бол хүн гэдэг нэрийг тээх эрх чамд үгүй”.
 "Тасс” агентлагийн мэдээлснээр ОХУ болон холбоотон улсууд Сирийн өнцөг булан бүрээс алан хядагчдыг Идлибт төвлөрөхөд тодорхой хэмжээнд хичээл зүтгэл гаргасан байна. Одоогийн байдлаар Исламын Улс, Аль-Кайда, Жабхат Аль-Нусра бүлэглэлтэй холбоотой дайчид, мөн бусад жихадистуудын тоо арван мянгад хүрээд байгаа юм. Үүний зэрэгцээ Идлиб мужийн баруун хойд хэсэгт гурван сая орчим хүн амьдардгаас тал нь Сирийн бусад бүс нутгуудаас шилжин ирэгсэд байна. 
Сирийн Засгийн газрын холбоотнууд ОХУ, Ираны хувьд босогчдын сүүлийн баазыг устгах буюу босогчдын хүчийг ялсан тохиолдолд долоон жил үргэлжилж буй иргэний дайнд эцсийн цэгийг хатгана гэсэн үг. Тийм ч учраас бусад муж, хотуудад байгуулсан ялалтаа Сирийн Засгийн газар төдийлөн онцгойлж тэмдэглэхгүй байгаа. Идлибт явуулах ажиллагаа ингэж сунжирч байгаагийн бас нэг шалтгаан бол ирээдүйн төлөвлөлт. Хэрэв яг энэ цэгт, Идлибийн асуудлыг шийдвэрлэхдээ их цус урсгаж, энгийн иргэдийн амь насанд хохирол илүүтэй учруулах аваас ОХУ-ын бүх хичээл зүтгэл талаар өнгөрнө. ОХУ-ын зүгээс дүрвэгчдийг нутагт нь эргүүлэн авчрах, дайны дараах бүтээн байгуулалтад барууны орнуудаас хөрөнгө оруулалт татах, Сирийг тогтворжуулах зэрэг асуудалд анхаарал хандуулж байгаа. Мөн АНУ-ын Сири дэх байр суурь эзгүйрч, ойлгомжгүй болоод байгаа энэ үед түүнийг нөхөж, бүс нутгийн нөлөөллөө улам бэхжүүлэхийг Москва хүсэх нь ойлгомжтой хэрэг. АНУ нөхцөл байдал хаашаа эргэхийг анхааралтай ажиглаж байна. Тэд шууд утгаар Идлибт алан хядагчид байгааг үгүйсгээгүй бөгөөд энгийн иргэдийн амь насанд хохирол учирсан тохиолдолд л оролцоно гэдгээс цааш байр сууриа нээлттэй илэрхийлээгүй. Харин Европын улсууд химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс цааш ажиглалтын байдалд шилжсэн.
Идлиб дэх босогчид хариу өгөөгүй хэвээр байна. Туркийн дэмжлэгтэй Үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгч Нажи Аль-Мустафа хэлэхдээ "Идлиб бол их гүрнүүдийн тоглолт, тэдний ашиг сонирхлын л тэмцэл” гээд дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө тулааны бэлэн байдалд шилжсэн гэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уг асуудлаар хэд хэдэн хурц байр суурь толилуулагдсан. АНУ-ын элчин сайд Никки Хэйли "Үр дүн нь аймшигтай байх болно” хэмээсэн бол Сири Улсын элчин сайд Башар Жа’aфари "Засгийн газар газар нутгаа алан хядагчдаас, гадны эзэрхийллээс чөлөөлөх эцсийн шийдвэр гаргасан” гэв. 
Харин өчигдөр, уулзалтын маргааш ОХУ ба Сирийн байлдааны онгоцнууд Идлибийг бөмбөгдөж эхэлсэн байна. Гэрч нарын мэдээлснээр босогчдын хяналтанд оршин байгаа Хама бүсийн Латамне хот, Идлибийн өмнөд хэсэг дэх тосгодыг арав гаруй удаа бөмбөгджээ. Сирийн армийн нисдэг тэрэгнүүд Хан Шэйхоун хотын захаар орших барилгууд дээр баррел бөмбөг хаясан байна. Иргэний хамгааллын байгууллагын эх сурвалжийн дагуу Өмнөд Идлибийн Абден тосгонд гурван иргэн амь эрсэдсэн.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

4 сэтгэгдэл

  1. air max 270:
    I wanted to write down a quick message to say thanks to you for the unique concepts you are showing at this site. My extensive internet research has at the end been rewarded with sensible facts and techniques to share with my guests. I 'd declare that many of us site visitors are very much fortunate to exist in a magnificent network with many lovely people with valuable concepts. I feel extremely happy to have used your entire web site and look forward to so many more fun minutes reading here. Thanks again for a lot of things.
    <a href="http://www.airmax270.us.com" >air max 270</a> air max 270

    I not to mention my guys were reading through the excellent ideas on your web blog and so all of a sudden came up with a terrible suspicion I had not thanked you for those tips. All the young men happened to be totally happy to learn all of them and have now truly been taking pleasure in those things. Appreciation for getting simply accommodating and for deciding on this sort of good subjects millions of individuals are really needing to be informed on. Our sincere apologies for not saying thanks to you earlier.
    chrome hearts
  2. nike air max 90:
    I enjoy you because of each of your effort on this website. Ellie loves engaging in investigation and it's really obvious why. Most of us notice all relating to the lively way you offer rewarding guides by means of the web blog and as well as cause participation from others on this area and our favorite princess is certainly learning a whole lot. Take pleasure in the remaining portion of the new year. You have been doing a pretty cool job.
    nike air max 90

    I wanted to send you this tiny word to finally thank you so much once again with your gorgeous solutions you've shown on this page. It has been so wonderfully generous of you to present publicly what many of us would have made available for an e book to generate some cash for themselves, principally since you might have tried it in case you wanted. Those basics as well served like the great way to fully grasp the rest have the identical dreams just as mine to know lots more in respect of this problem. I am certain there are some more pleasurable sessions ahead for individuals that read carefully your site.
    adidas nmd

    I and my pals ended up reading through the excellent procedures located on your web page while the sudden I got a terrible suspicion I had not thanked the blog owner for those strategies. Most of the young men happened to be so stimulated to learn them and now have absolutely been tapping into these things. Appreciate your really being indeed accommodating as well as for picking out variety of beneficial themes most people are really eager to know about. My very own sincere regret for not saying thanks to sooner.
    yeezy boost 350 v2
  3. asics shoes:
    Thank you so much for giving everyone remarkably pleasant possiblity to read from here. It is always very superb and stuffed with a lot of fun for me personally and my office friends to visit your site really three times per week to read through the latest guidance you have got. And indeed, I am at all times satisfied considering the mind-blowing inspiring ideas you serve. Certain two tips in this post are unquestionably the most efficient I've ever had.
    asics shoes

    I wanted to make a message in order to express gratitude to you for all the marvelous secrets you are showing here. My extended internet investigation has now been compensated with beneficial points to write about with my two friends. I would suppose that many of us visitors are undoubtedly lucky to exist in a remarkable network with very many special professionals with good hints. I feel quite fortunate to have discovered your entire web page and look forward to so many more enjoyable times reading here. Thanks a lot again for everything.
    michael kors handbags
  4. vans shoes:
    Thank you a lot for giving everyone remarkably marvellous chance to discover important secrets from here. It's usually very sweet plus stuffed with a good time for me and my office colleagues to visit the blog not less than three times in one week to study the latest stuff you will have. And of course, I'm just usually contented with your fantastic concepts you serve. Certain 2 facts on this page are in truth the most impressive I've ever had.
    vans shoes

    I have to show some thanks to this writer for bailing me out of this particular instance. After surfing through the world-wide-web and finding techniques which were not productive, I was thinking my entire life was over. Being alive without the presence of strategies to the problems you've sorted out by way of your main guide is a serious case, and those that would have negatively affected my entire career if I had not come across your web blog. Your skills and kindness in controlling a lot of things was important. I am not sure what I would have done if I had not discovered such a thing like this. I can also at this time look ahead to my future. Thanks so much for your reliable and effective guide. I will not be reluctant to recommend your web site to any individual who would like guidance on this area.
    cheap jordans