|

Баруун аймгуудад цас оржээ

Баруун аймгуудад цас оржээ

 

Цаг уурын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 5, 6-нд ихэнх нутгаар хөрсөн дээрээ цочир хүйтэрч, зарим газраар цас орно гэсэн мэдээг "Цаг уур, орчны шинжилгээний газар”-аас өгсөн.

Тэгвэл энэ сарын 4-ний өдрөөс  эхлэн баруун аймгуудын сумдаар цас орж эхэлжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймагт, шөнөдөө Увс аймгийн зарим сумд, Завхан аймгийн хойд сумдаар цас орсон байна.

Мөн Завханы Цэцэн-Уул суманд өчигдөр үүрээр цас орсон талаар нутгийн иргэд мэдээллээ. 

Т.Гэрэл

16 сэтгэгдэл