БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 3-8 хэм, Өдөртөө Баян-Өлгийн нутгаар 10-15 хэм, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Архангай, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 17-18-нд өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
0 сэтгэгдэл