|

НҮБ-д шаардлага тавьжээ

НҮБ-д шаардлага тавьжээ

 

Венесуэлийн Засгийн газар НҮБ-аас тус улсын иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй  холбоотой баримтыг тараахгүй байх гэсэн шаардлагыг тавьжээ. Шаардлага тавих болсон  шалтгаан нь "Венесуэлийн до­тоод хэрэгт орол­цохыг хүсч байгаа дайсаг­нагч орнуудын үйл ажил­лагаанаас урьд­чи­лан хамгаалахад ор­шиж байгаа юм” гэж хэвлэлийн хурлын үеэр  тус улсын Гадаад хэргийн сайд Делси Родригес сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрээр "Бид НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй холбоо барьсан. Түүнд бид  энэ хэрэгт хамаа­ралгүй  төрийн албан хаагчид жирийн иргэдийн хийж байгаа шилжилт хөдөлгөөнийг хүмүүнлэгийн хямрал  болгон харагдуулахыг зорьж байна. Ингэснээр  Венесуэлийн дотоод хэрэгт гадны орнууд хөндлөнгөөс оролцох боломжийг хайж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэжээ. Дэд сайд энэ хэрэгт оролцсон албан хаагчдийн тухай тодорхой зүйл хэлээгүй ч тэднийг хувийнхаа мэдээллийг дамжуулж байгаа юм шиг өрсөлдөгч орны засгийн газарт дамжуулсан гэсэн гомдол гаргасан байна. Харин венесуэлийн 2-3 сая иргэд гадаадад амьдарч байна.  Хэдийгээр сүүлийн саруудад  шилжилт хөдөл­гөөн идэвхжиж байгаа ч тэдний 60-70 хувь нь 2015 оноос эхэлж эх орноосоо дүрвэсэн гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ. Гэвч Венесуэлийн  эрх баригчид энэ нь  хүмүүнлэгийн хямрал биш гэж мэдэгдсэн байна.  Латин-америкийн 12 орны төлөөлөгчид Венесуэлийн ихэнх иргэд эх орноо орхиж хөрш орнуудад амьдарч байгаа тухай Эквадорийн нийслэл  Китод уулзаж хэлэлцжээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Х.ОЮУНБОЛД


285 сэтгэгдэл