|

Архангайн Цэцэрлэг, Хөвсгөлийн Рашаант сумд хилийн “МАРГААНАА” шийдэж модон хэрэм босгожээ

Энэхүү гүвээ толгойд дамнасан урт модон хэрмэн хашаа нь Архангай аймгийн Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант сумдын хил юм. Хилийг заагласан модон хэрмийг одоо ч барьсаар байгаа аж.

Хоёр сум олон жил үргэлжилж сүүлдээ бүр хурцадсан нутаг бэлчээрийн маргаанаа ийнхүү шийдвэрлэсэн байна. Удахгүй хоёр сумдын Засаг дарга нар бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөх, харилцан үл довтлох гэрээнд гарын үсэг зурах сурагтай.

Үүний дараа хоёр сумын иргэд харилцан зорчих боомт нээх, хил давсан малыг буцаан авах журмыг тохирох зэрэг гадаад харилцааны олон хүнд ажил хүлээж байгаа гэнэ. Хоёр сум хилийн маргаанаа шийдэж чадвал хичнээн ургаа мод хашаа болох нь хамаагүй аж.

 

НУУЦ.мн

1 сэтгэгдэл