|

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор болон Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, өмнөд хэсгээр 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 

4 сэтгэгдэл