|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна

 

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
 Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 11 дугаар сарын 20-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт: 11  хэм, 20 цагт: 14 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 20-ны 20 цагаас 11 дүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндий Завхан голын эхээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн  хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13  хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, өдөртөө  5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 7-12 метр, 24-нд ихэнх, 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.



0 сэтгэгдэл