|

Морины хусуурт мөнхөрсөн борцгор хотонгийн мөхөл

 

"Хус модонд уяулж, хотонгийн хошуугаар хусуулахсан”. Морь ингэж хүсдэг юм гэнэ лээ. Хүсэл нь биелвэл жигүүртэн мэт хурдалж, үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр…. Хэрэв ярьдаг бол мориноос өөрөөс нь "Чи үнэхээр тэгж хүсдэг юм уу” гэж асуухсан. Мөн л эрт дээр үеэс, үе уламжлан ирсэн гэх тодотголтой энэ яриа Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон борцгор хотон шувууны мөхөлд хувь нэмрээ хэдийнэ оруулсан.
Мөхөл гэдэг үгийг хэрэглэсэн нь учиртай. Уутан эвэрлэг хошуутай, цагаан, саарал өнгөтэй маш гоёмсог энэ шувуу цагийн сайханд манай орны зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг Бөөн цагаан нуур, Орог, Айраг, Хар-Ус, Хяргас зэрэг нууранд хэдэн зуугаараа нутагладаг, үрждэг байжээ. Харин сүүлийн хэдэн жилд хос хотон шувуу олсон тухай нэг ч мэдээлэл дуулдахгүй байгааг шувуу судлаачид халаглан ярьж байна. Өөрөөр хэлбэл, хотон шувуу манайд үржихээ больж, энд тэнд ганц хоёроороо л үзэгдэх болж.
Тэдний гол нутаг болох болох Хар-Ус нуур орчимд 2014 онд 32, 2015 онд 20 хотон тоологдсон байна. Харин үүнээс хойш энэ шувууны судалгаа, тооллого хийгдээгүй гэж Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас өчигдөр бидэнд хэлсэн юм. Зөвхөн манай улсад нутагладаг Монгол орны Улаанномд орсон борцгор хотон, Их Нууруудын хотгорыг жил бүр зорьж нүүдэллэн ирдэг хотон шувуу өнөөдөр ийнхүү устаж, үгүй болжээ гээд хэлчихэд нэг их буруудахгүйг дээрх тоо батална. Нуурын загасны нөөц багасч, орчин тойронд нь хүн, мал  ихэссэн нь тодорхой нөлөө үзүүлсэн ч энэ шувууны эвэрлэг, хатуу, урт хошуу нь үхлийнх нь шалтгаан болдгийг төдийлөн ярьдаггүй. 1980-аад оны сүүлээр борцгор хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийхийн тулд маш олноор нь буудаж алсан түүхийг шувуу судлаачид ярьдаг. Хэдийгээр хэдхэн үлдсэн хотон шувууг нэн ховордсон амьтны тоонд багтааж, хатуу чанга хуулиар хамгаалдаг болсон ч уяачид эрж, сурагласан хэвээр байгаа бөгөөд хошуугаар нь хийсэн хусуурны наймаа ил, далд явагдсаар л байна.
 
ШИНЭ ХОШУУ 1.5 САЯАР ЗАРНА
 
 
 
Хотонгийн хошууг мөнгө, алтаар бүрж тоноглод нүдэнд нь шигтгээ нааж чимэглээд морины хусуур болговол 2-3 сая төгрөгийн үнэтэй болдог юм байна.
 
"Хотонгийн хошуу яаралтай зарна” гэсэн зарын дагуу залгахад "Надад байсан нь зарагдсан. Олоод өгч болно. Шинэ сайхан хошуу байгаа. Үнэ нь 1.5 сая төгрөг” гэсэн хариулт сонсов. Хотонгийн хошууг мөнгө, алтаар бүрж тоноглоод нүдэнд нь шигтгээ нааж чимэглээд морины хусуур болговол 2-3 сая төгрөгийн үнэтэй болдог юм байна. Мөн хошууных нь дор байх загасны уутаар морины дэл, сүүлний боолт хийж, доод эрүүний ясаар дэлний хавчаар хийдэг аж. Харин хусуур хийхдээ хошууг нь дээд эрүү, толгойтой нь хамт тэр чигээр нь ашигладаг нь дэндүү харгис харагдана. Моринд хайртай монголчууд зүгээр л гангарахын тулд бас нэгэн амьтны гавлыг тэр чигээр нь бүсэндээ зүүчихээд алхах нь даанч муухай. Хотонгийн хошуугаар хийсэн хусуур нь хагас зуун жилдээ эдэлгээ даах бөгөөд үе уламжлан ирсэн эд хэрэглэлээ нэгэндээ зарж байна гэж хаацайлах нь ч байдаг аж.
Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт олон тооны хотонгийн хошуу хилээр гаргахыг завдсан хэргийг цагдаагийнхан илрүүлсэн. Нутгийн залуус энэ хэргийг үйлдсэн бөгөөд Хятад руу гаргадаг гэдгээ хүлээсэн байдаг. Эх биеийг нь газарт булаад толгойг нь тасдаад аваад явчихдаг тухай ч ярьж байв.
Хотон шувуу нь үр төлөө үхэн хатан хамгаалдаг, хараал ихтэй амьтан тул тусгай анчин, бөө хүмүүс дом үйл хийж байж агнадаг гэсэн яриаг баруун нутгийнхнаас сонсов. "Манайд буудаад байхаар хотон үлдээгүй. Казакстанд байдаг тусгай үржүүлгийн газраас хошууг нь оруулж ирдэг. Хээр талд үхчихсэн шувууны хошууг авдаг” гэж зардаг, дамладаг хүмүүс нь олон нийтийн сүлжээнд тайлбарласан харагдана. Харин энэ талаар Ховд аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын ан амьтан хариуцсан мэргэжилтэн А.Нансалмаагаас тодруулахад "Сүүлийн үед хотон шувуутай холбоотой зөрчил нэг ч гараагүй. Казакстанаас оруулж ирдэг гэж ярьдаг. Гэхдээ би орж ирж байгааг нь хараагүй” гэж хариулав.
"Хэлбэр маяг хөөцөлдсөн зарим хүмүүсийн сонирхлыг ашиг хонжоо олох бизнес болгож чадаж байна л даа. Намайг нэг удаа Ховдод очиход ийм хусуур авахыг санал болгож байсан. Би татгалзсан. Мод, хулсаараа хийсэн хусуураа хэрэглээд болоод байхад цөөхөн байгаа хэдхэн шувуугаа дуусгах ямар хэрэг байна гэхэд агнадаггүй юм, Казакстанаас оруулж ирдэг юм гэж хэлж байна лээ. Тэгсэн ч гэсэн амьтны толгойг тоноглоод гангарч байгаа нь огт таалагддаггүй. Жигүүртэн мэт хурдлахыг бэлгэддэг гэж ярьдаг юм билээ. Хэрэглээний хувьд модон, хулсан хусуурнаас ямар ч ялгаа байхгүй” гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач С.Амартайван ярилаа.
Олон улсын нэн ховор амьтны "CITES” жагсаалтад багтдаг энэ шувууны эд эрхтнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн авчирдаг бол хил, гааль, цагдаагийнхан яагаад зүгээр суугаад байна вэ. Энэ шувууны талаар хөөцөлдөж, сураглахад судлаачдаас өөр тоймтой хариу хэлчих нэг ч байгууллага олдоогүйг энд тэмдэглэх хэрэгтэй. Ерөөсөө манай улсад зэрлэг амьтны хамгааллын асуудал олон улсын хэдхэн байгууллага, их дээд сургуулийн багш нарын судалгаанаас хэтрэхгүй байгааг сүүлийн өдрүүдэд хангалттай ойлгов.
 
ХОТОН ХАМГИЙН ТОМ УСНЫ ШУВУУ
 
Нас биед хүрсэн хотонгийн хошууны урт 37-45 см, далавч 160-180 см урт болж дэлгэгддэг, биеийн жин 99-12 кг хүрдэг өвөрмөц, үзэсгэлэнтэй шувуу билээ. Монгол орны төдийгүй дэлхий дээрх хамгийн том усны шувуунд тооцдог. Цагаан өнгөтэй, нуруу далавч нь саарал ,хөх саарал өнгөтэй. Цагаан хүзүүтэй, уутан эвэрлэг хошуутай, дагз хүзүүний арын өднүүд нь урт бөгөөд буржгар, холоос харахад дэл маягтай харагддаг байна. Зэгс шагшуурга ихтэй, том нууруудын арал, тохой, голуудын цутгалан орчимд нутаглах дуртай бөгөөд загaсаар хооллодог. Дөрвөн нас хүрээд үржилд ордог бөгөөд хүний хөлөөс дайжин явсаар өндөглөлгүй өнжих ч тохиолдол байдаг гэнэ. Үржлийнхээ үедээ их эмзэг үргэмтгий тул үүр, өндгөө голох тохиолдол элбэг гардаг юм байна. Ялангуяа шувууд өндгөө элгээрээ дарж бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед өндгөө бяцалж хагалах аюултай байдаг аж. Харин Монгол орон энэ шувуунд үржих таатай боломжийг олгосонгүйгээр барахгүй устаж үгүй болгосон түүхийг бичих бололтой. Манай улсын хуулиар борцгор хотонг 6.5 сая төгрөгөөр үнэлдэг. Хуулиараа бол энэ амьтны хошуугаар гангарсан хэн бүхэн агнасантай адилд тооцогдож энэ үнэлгээг хоёр дахин нугалсан торгууль хүлээх учиртай. Магадгүй дэлхийд нэн ховордсон хотон шувуу устаж үгүй болох цаг ирвэл манайх мориныхоо хусууранд гавлыг нь мөнхөлж үлдээсэн шүү гээд үзүүлэх хэрэг гарах вий дээ.
 
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

10 сэтгэгдэл

  1. chrome hearts outlet:
    The next time I learn a weblog, I hope that it doesnt disappoint me as a lot as this one. I mean, I do know it was my option to learn, however I really thought youd have one thing fascinating to say. All I hear is a bunch of whining about one thing that you might repair for those who werent too busy looking for attention.
    chrome hearts outlet http://www.chromehearts.name

    Thanks so much for providing individuals with an extraordinarily nice possiblity to read articles and blog posts from this web site. It's always very ideal and as well , jam-packed with a great time for me personally and my office fellow workers to visit your web site no less than three times every week to learn the newest guidance you have. And of course, I am always happy with all the gorgeous knowledge served by you. Certain two tips in this article are in truth the very best I have had.
    Adidas NMD Runner PK Olive http://www.adidas-nmds.us.com/adidas-nmd-runner-pk-olive-p-50.html

    I was more than happy to search out this web-site.I wanted to thanks on your time for this excellent read!! I undoubtedly having fun with every little bit of it and I've you bookmarked to check out new stuff you blog post.
    nike shox outlet http://www.nike-shox.us.com
  2. adidas nmd:
    I am writing to let you be aware of what a exceptional discovery my daughter encountered viewing your web page. She learned plenty of issues, which include what it is like to possess a marvelous teaching heart to make other people without problems know just exactly chosen complicated things. You truly surpassed my expectations. Thank you for coming up with those important, trusted, edifying and in addition easy thoughts on this topic to Mary.
    adidas nmd http://izap.fr/9whB
  3. yeezy:
    WONDERFUL Post.thanks for share..more wait .. ?
    yeezy http://www.yeezy-shoes.ca
  4. jordan 13:
    Hello! I simply wish to give an enormous thumbs up for the great information you have here on this post. I might be coming again to your blog for more soon.
    jordan 13 http://www.jordan13.us.com
  5. calvin klein outlet online:
    I'm typically to blogging and i actually admire your content. The article has actually peaks my interest. I'm going to bookmark your website and hold checking for new information.
    calvin klein outlet online http://www.calvinkleinoutlet.us.com
  6. michael kors outlet:
    Spot on with this write-up, I actually think this website needs rather more consideration. I抣l in all probability be again to read far more, thanks for that info.
    michael kors outlet http://www.outletmichael-kors.us.com

    I was very pleased to search out this net-site.I wished to thanks in your time for this glorious read!! I positively enjoying each little little bit of it and I've you bookmarked to take a look at new stuff you blog post.
    air jordan http://www.airjordanretro.uk

    Thanks so much for providing individuals with an exceptionally superb possiblity to read articles and blog posts from this site. It is usually so pleasant and as well , full of fun for me and my office fellow workers to search your web site really 3 times in one week to read the latest stuff you have. And indeed, I am usually happy with your staggering secrets served by you. Some 1 facts in this post are in fact the most suitable we have all had.
    adidas ultra boost http://cbi.as/8oa32
  7. kyrie irving shoes:
    This actually answered my downside, thank you!
    kyrie irving shoes http://www.kyrieirving-shoes.us.com
  8. michael kors factory outlet:
    Howdy! I simply wish to give an enormous thumbs up for the great info you have right here on this post. I might be coming again to your weblog for extra soon.
    michael kors factory outlet http://www.michaelkors-outletfactory.us.org

    I not to mention my buddies were actually digesting the excellent helpful hints located on your web page and at once I had an awful suspicion I had not thanked the web blog owner for those secrets. All the men were for this reason passionate to study them and already have in fact been taking pleasure in those things. We appreciate you truly being simply helpful and then for finding variety of helpful subject areas most people are really needing to be informed on. My sincere regret for not saying thanks to you sooner.
    nmd http://www.adidas-nmds.us.com

    After research just a few of the weblog posts in your web site now, and I actually like your approach of blogging. I bookmarked it to my bookmark website listing and will be checking again soon. Pls try my website online as properly and let me know what you think.
    hermes http://www.hermes-handbags.us.com