|

ЭЛЭГ МУУТАЙ ХҮНИЙ БУЙЛНААС ЦУС ШҮҮРЧ, АРЬС НЬ ХАРАЛДАГ

ЭЛЭГ МУУТАЙ ХҮНИЙ БУЙЛНААС ЦУС ШҮҮРЧ, АРЬС НЬ ХАРАЛДАГМанай улсад элэгний хавдраар жилд 3000 орчим хүн өвчилдөг бол 2000 орчим хүн элэгний өвчнөөс болж хорвоог орхидог гэх харамсалтай  тоо бий. 100 мянган хүн ам тутамд, элэгний өвчний 50 тохиолдол байна гэсэн тооцоог мэргэжлийн хүмүүс гаргажээ. Энэ нь Монгол Улсыг элэгний өвчлөл өндөртэй орны тоонд манайх оржээ.

Элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 70-80 хувь нь оройтож, өвчлөлийнхөө сүүлчийн шатанд орсон хойно эмнэлэгт хандаж байгааг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

1800-1900 гр жинтэй энэ эрхтэн хүний биеийн лаборатори л гэсэн үг. Бидний "хоолой давуулж” байгаа бүх хоол хүнсний хортойг нь шүүгээд гадагшлуулж, хэрэгтэйг нь задлаад цусаар дамжуулан бусад эрхтэнд тэжээл болгох чухал үүргийг элэг гүйцэтгэдэг.

Элэгний  өвчин даамжирч, их хүндрээд ирэхэд эцэж цуцаж, царай харладаг. Гэдэс дүүрнэ, шээс багасч өтгөн болдог. Хэвлийн хөндийд ус дүүрээд ирэхэд шээс бүр гарахаа болино. Гэдэс томордог. Хөлийн шилбэ хавагнана. Хамар, ам, буйлнаас цус гарамтгай болох, доошоо цус гарч болно. Шүд угаах, бие засахад  цус гарах шинж тэмдэг илэрдэг байна.

Ээзгий элэгний бурхан

 

Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, хонины ээзгийний ханд идэх, буцалгаж шар сүүг нь өтгөнөөр нь байнга уухад маш сайн. Элэгний усан хаванд нохойн халуун цус уухад шээс болон туугдан гарна. Тэр туугдан гарсан шээсийг дахин уувал сайн агаад ямааны сэвсээр хөхүүлэхэд тустай.

Элэгний өвчтэй хүний буйлнаас цус шүүрдэг

Хэрэв буйлнаас үргэлж цус шүүрдэг бол элэгний өвчний шинж. Хааяа нэг цус гардаг аваас энэ нь элэгний өвчний шинж биш. Сойзоор цус гарч байж болох ба Ц аминдэмийн дутагдлын улмаас судасны хананы нэвчимтгий чанар ихсэж буйлнаас цус шүүрэх тохиолдол бишгүй л байдаг. Ийм үед буйлнаас цус шүүрэхийн дээр шүд сулардаг. Эмчилгээ нь Ц аминдэмийг өдөрт 2-3 ширхэг уухаас гадна буйлны иллэг хийх хэрэгтэй.

Цөсний зогсонги үүссэнийг хэрхэн мэдэх вэ?

Энэ үед бие ядарч суларна. Үдээс хойш нойр хүрнэ. Яс, үе мөчөөр янгинан арьс хуурайшиж, загатнан харладаг. Харин арьс шалбарвал амархан цус шүүрнэ. Булчин шөрмөс, мэдрэл дагаж өвдөнө. Ходоод өвдөж, цээж хорсож гашуун оргино. Гэдэс хямарна. Үе үе суулгаж ч болно. Өтгөн тосорхог гарна. Хааяа өтгөн хатна.

Элэг муудаж цөсний зогсонги үүссэн үед ямар эмчилгээ хийх вэ?

Алхаар юм цохих, мод хагалах зэрэг доргиотой зүйл зохимжгүй. Архи, пиво, спиртийн төрлийн ундаа ууж болохгүй. Бага багаар ойр ойрхон хооллох, удаан өлсөж болохгүй. Хоол нь мах ихтэй, ногоо баялаг байвал зүгээр.

Элэг муутай хүний цусны төвшин алгандаа буудаг

Элэг муутай хүний цусны төвшин алгандаа буусан, алга хүрэнтсэн байдаг. Дотор муутай хүнийх бол хумсных нь хажуу талын мах нь сөргөсөн, хумсных нь дундуур цагаан зураас татсан байна. Цагаан хорхойтой бол алганы хээний төгсгөлүүд нь захаараа цагаардаг. Дотор шархтай аваас алганы товгор дээр дугуй цагаан зураас гарна.

Өндгөвч, савны хавдартай хүний алганы дунд хэсэгт хүрэнтсэн сэвх тодорно. Тэгэхээр алганы хээ үзнэ гэдэг нь үндсэндээ уламжлалт анагаах ухаантай холбоотой ажээ.

Цустай шүлс гарах нь элэгний үйл ажиллагаатай холбоотой

Цустай шүлс гарах нь магадгүй элэгний үйл ажиллагаатай холбоотой байж болно. Бас амнаас эвгүй үнэр гарах, ходоод хатгуулж өвдөх энэ бүхэн тухайлбал элэг ходоодны үйл ажиллагаа өөрчлөгдсөнийх. Тийм учраас ходоод цэвэрлэх болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ямар нэгэн эм ууж болох юм. Бас Энэтхэгийн хүрэн давсыг ч хэрэглэхэд гэмгүй. Гэхдээ элэгний үйл ажиллагааг ямар байгааг биохимийн шинжилгээгээр тодруулна.

Элэгнээс болж нойр булчирхайнаас цус гардаг

Элэгнээс болж нойр булчирхай өвдөж болдог бөгөөд ер нь элэг цөс нойр булчирхай бүгд өөр хоорондоо холбоотой эрхтэнүүд билээ. Нойр булчирхай нь элэгний өвчнийг эхлэхээс өмнө өвдөх тал ч бий. Ер нь нойр булчирхай өвдөх гол шалтгаан нь архидалт юм.

Гэмтлээс болж өвдөх ч талтай. Хамгийн хэцүү нь нойр булчирхайн үрэвсэлт өвчний үед аюулхай орчмоор юм уу зүүн талаар маш хүчтэй хатгуулж байгаа юм шиг өвддөг. Өвдөхийн зэрэгцээ гүйлгэнэ. Гүйлгэхдээ тосорхог шингэн гэхдээ салсархаг биш цусны хольцгүй байна. Үүнээс гадна ходоодны шарх, цөсний чулуутай хүмүүс нойр булчирхайн өвчнөөр өвчлөх явдал тохиолддог. Энэ өвчний үед ихэнх хүмүүс турдаг.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл