|

Монголчуудын түгээмэл өвддөг 10 өвчний шинж тэмдэг

Монголчуудын түгээмэл өвддөг 10 өвчний шинж тэмдэг

 

Өвчин хэлж ирдэггүй ч бидний биед өөрийн дохиогоо өгсөөр л байдаг. Шинж тэмдэггүй "ДҮЛИЙ" гэгддэг элэгний өвчин хүртэл бидний биед шинээр нэмэгдсэн шинж тэмдэг буюу өөрийн "хэл"-ээр бидэнтэй ярьдаг. Гэвч үүнийг нь бид ойлгож сонсддоггүй гэж хэлж болно. Тэгвэл монголчуудын түгээмэл өвддөг 10 өвчний үед илрэх шинж тэмдгийг доор жагсаалаа.

Ходоодны шархлаа

Хэвлийн дээд хэсэгт өвдөнө

Шөнөдөө өвдөж эхлэх ба өвчнийг намжаахын тулд ямар нэг юм идэх хэрэгтэй болдог. Ихэнхдээ хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулна

Өтгөн хатна, "А" гастритын vед тvvхий өндөгний эвгvй vнэрээр хэхрvvлэх тохиолдол бий.

Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу баас гарснаар л анх мэдэгддэг

Цөсний чулуу, үрэвсэл

Цөс vрэвссэн үед аюулхайгаас арай баруун тийш, баруун хавирганы нуман доогуур өвдөнө.

Цөс бусад эрхтэнээс илvv хvчтэй өвддөг бөгөөд хатгуулах маягтай, баруун гаp, дал мөр рvv дамжих хандлагатай өвддөг.

Цөсний өвчний vед ам хатах, гашуун оргих, гvйлгэх эсвэл өтгөн хатах, арьс загатнаж vе мөч бадайрч өвдөх зэрэг зовиур илэрдэг.

Цөс чулуутай болсон vед бөөлжис цутгах, хооллосны дараа аюулхай орчимд эвгvй болох, ам гашуу оргих, хэхрэх зэрэг шаналгаа илэрдэг.

Нойр булчирхайн үрэвсэл

Нойр булчирхайн өвчний vед хаана өвдөж байгаа нь тодорхой бус байдаг. Өвдөлт маш хурц, шаналгаа ихтэй , цоргих төөнөх маягтай, аюулхайгаас эгц ар тийш юм уу эсвэл зvvн талыг ороож өвдөнө.

Нойр булчирхайн өвчтэй хvмvvс голдуу өглөөгүүр тосорхог өтгөнөөр гvйлгэдэг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөнө. Урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед өвдөлт багасч гэдрэг харж хэвтэхэд улам нэмэгдэнэ.

Гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих

Хоолонд дургүй болох

Өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.

Сүрьеэ

Ядарч сульдах

Жин 5-10 кг хасах

Хоолонд дургүй болох

Тогтмол 37-37.5 хүртэл халуурах

Нүдний харц гялалзсан болох

Шөнө хөлрөх

Хоёр долоо хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах

Цээжээр өвдөх

Цустай буюу цэртэй ханиалгах

Чихрийн шижин

Ам цангах, хатах

Ойрхон шээх

Ядарч сульдах, турах

Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох

Хараа муудах

Нойронд муу болох

Арьс загатнах

Яс сийрэгжилт

Яс сийрэгжилт гүн шатанд орсон үед өвчин эмгэгийн шинж тэмдэггүй ч нурууны хэлбэр өөрчлөгдөн бөгтөр болж эхэлдэг

Тухайн хүний өндрийн хэмжээ 2 болон түүнээс их см-ээр багасна. Гэхдээ хамгийн эхний сонгодог шинж тэмдэг нь ихэвчлэн ясны хугарал, гэмтэл байдаг.

Эрүүл яс тухайн хүний өндрийн хэмжээтэй өндрөөс унахад хугарч бэртдэггүй байх учиртай.

Даралт ихдэх өвчин

Толгой өвдөх, эргэх,

Чих шуугих,

Нойргүйдэх,

Бие сулрах, залхуу хүрэх,

Ямар нэг зүйлд санаа зовоод байгаа мэт болж ажил албандаа идэвх сулрах

Зарим хүнд чамархай орчим хүчтэй лугших, гарын хуруу бадайрах, ирвэгнэх, чичрүүдэс хүрэх

Амьсгаадах, цээж давчдах, явж байснаа гэнэт зогсохоос аргагүй болон хөл бадайрах.

Бөөрний үрэвсэл

Нуруу бөөрөөр хөшиж өвдөх

Хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх

Ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг

Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх

Бөөрний өвчин хүндэрсэн тохиолдолд мөчдөөр хаван үүснэ

Бөөрний архаг дутагдлын үед

Ядарч сульдах, хоолонд дургүй болох

Нойргүйдэх, огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно

Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдана, эвшээхэд амнаас нь шээс үнэртэнэ

Зүрхний цусан хангамж дутагдах өвчин

Ихэнхдээ өвдөлт зүүн гар (хоёр гар руу), зүүн мөр, хүзүү, эрүү, зүүн дал заримдаа аюулхай руу дамжих мэтээр мэдрэгдэнэ.

Салхи сөрж явах, шатаар өгсөх үед өвчин илүү мэдрэгдэнэ

Эхлээд шагай орчим дараа нь шилбэ хавагнаж, орой болохын хэрээр нэмэгдсээр өглөөд алга болж эсвэл багасна.

Элэгний хатуурал

Ядарна, хоолонд дургүй болж гэдэс ходоод хямарна.

Арьс шөнө их загатнана.

Биеийн булчингийн дээд хэсэг гарын булчин шуугдаж багасна.

Гарын алга халуун оргиж халуун болно.

Эрэгтэй хүний хөх томорно.

Арьс хуурайшиж харлана.

2 сэтгэгдэл