|

БНАСАУ гурав дахь удаагаа Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийг баталсангүй

БНАСАУ гурав дахь удаагаа Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийг баталсангүй

 

Хойд Солонгосын удирдлагууд Пунгерн дэх цөмийн туршилтын талбайг идэвхгүй болгох ажиллагааг сурвалжлах Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг гурав дахь удаагаа батлахаас татгалзлаа гэж «Ренхап» дамжууллаа.

 

"Бид  өнөөдөр 09:00-д Пхаммунжомын холбооны сувгаар нэрсийн жагсаалтаа дамжуулахаар оролдсон боловч БНАСАУ түүнийг авахаас татгалзсан хариу өглөө”-гэж Өмнөд Солонгосын үндэстнийг нэгтгэх сайдуудын төлөөлөл мэдэгдлээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын сэтгүүлчдэд саад болж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

Ц.Пүрэвдорж

0 сэтгэгдэл