|

Бейонсе 850 мянган доллараар сүм худалдаж авчээ

Бейонсе 850 мянган доллараар сүм худалдаж авчээ

 

Алдарт дуучин Бейонсе 90-ээд оны эхээр баригдсан ариун сүмийг худалдаж авчээ. Ариун сүмийн талбай нь 7500 хавтгай дөрвөлжин метр бөгөөд дуучин 850 000 ам.доллар зарцуулсан байна. Бейонсегийн худалдаж авсан сүм удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй байжээ.

Энэхүү сүмийн санваартан нь нас барсан учир Нью Орлеан дахь тус сүм хаагдсан байсан аж. Америкийн нэрт дуучин Бейонсегийн ачаар сүм итгэгчдийг дахин хүлээн авах чадвартай болох гэнэ.

Дуучны нэр хүнд тэдний дунд алдартай учраас итгэгчдийн тоо нэмэгдэх нь эргэлзээгүй аж. Сан Франциско дахь Григорийн Католик сүмд болсон "Beyonce Mass" хэмээх шашны зан үйл дуучин Бейонсед бүрэн дүүрэн зориулагдсан байна.

1000 орчим хүн дуучны дууг дуулж, бүжиглэж, орчин үеийн ертөнцөд түүнийг ямар нөлөө үзүүлснийг сануулжээ.

Өмнө нь Бейонсе, Jay-Z нар гэрлэснийхээ дараа 1925 онд баригдсан хуучин чуулганыг худалдан авч, гэрээ болгохыг хүсчээ. 2.6 сая долларын өртөгтэй, 1200 квадрат метр талбайтай, 22 өрөөтэй гурван давхар байсан байна.

0 сэтгэгдэл