|

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН НОМ ШИНЭЭР ХЭВЛЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН НОМ ШИНЭЭР ХЭВЛЭГДЖЭЭ

 

Шинээр хууль, тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орж, хүчингүй болсон,  тул төрийн албаны шалгалтын гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн гаргажээ.

Энэ жил хэвлэгдэн гарч байгаа гарын авлагад Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, УИХ-ын тогтоолоор баталсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр зэргээс боловсруулсан сорилууд шинээр нэмэгджээ.

Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад бэлтгэхэд иргэдийн ширээний ном болсон энэхүү гарын авлагыг албан хэрэгцээнд, нийтийн хэрэгцээнд гэсэн хоёр хувилбараар боловсруулсан байна.

Төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд нээлттэй зарлах журамтай.  2018 оны зургаугаар сарын 15-наас хойш зохион байгуулагдах төрийн албаны шалгалтыг энэхүү шинээр хэвлэгдэн гарсан номоор авна.

Түүнчлэн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албаны шалгалтын тогтолцоо өөрчлөгдөж байгаа бөгөөд төрийн албанд анх ороход ерөнхий шалгалт, албан тушаал дэвших үед авах тусгай шалгалт авахаар болжээ.

Эх сурвалж: ТАЗ

0 сэтгэгдэл