Өвлийн нэг хүйтэн өдөр байсан юмаа 1 сарын аравдын үе. Гадаа 2 ес эхэлчихсэн, яг л хага ташдаг үе байсан юм. Хүн болгон л хурдан хурдан алхаж, аль болох дулаахан газрыг бараадаж байсан орой. Би ч гэрлүүгээ харих гээд л бас л ялгаагүй алхаж явлаа 2 давхар өмдтэй даараад байдаг арай ч дээ. Улаанбаатар минь ч аргагүй Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл дээ гэж бахархах ч биш, гутрах ч биш яг л тэгээд явж байтал. Хүмүүс нэг газраас улаан хацартай, баяр хөөртэй нэг л сайхан болчихсон юм шиг гарч ирж байна. Харсан харин "Шөлөндөө" гөөс хүмүүс гарч ирж байна. Нээрээ би чинь өглөө 2 печеньтэй гарснаас хойш юу ч идээгүйгээ, аймшигтай их өлсөж байгаагаа санав. Өө азны юм гээд оров. Хоолоо ч захиалаад утсаа оролдоод хүлээж суутал. Хажууд сууж байсан 2 залуу хоолоо идэж дуусгачихаад жаахан шөлний шавхруу, шарсан банш хэдхэн ширхэгийг орхиод босов. Тэгтэл цаанаас нилээн муухан хувцастай ч, цэвэрч гэмээр үсээ нэг талруу налуулаад самначихсан ах орж ирээд нөгөө 2ын ширээнд, миний хажууд дөхөж ирэв. Шөлрүү 2 секунд гөлрөх мэт харж зогссоноо, гүнзгий санаа алдан эргэж хараад цонх руу дөхөж очоод гараараа "нааш ир" гэсэн шинжтэй даллав. Удаачгүй цаанаас намхан жижигхэн биетэй, сэргэлэн байрын эгч гүйж орж ирээд, өөрт нь харваас томдсон бээлийгээ тайлаад ширээн дээр байгаа хэдэн банш руу сарвайв яг бариад нэгийг нь амандаа хийгээд шөлнөөс 1,2 халбагдаад авав. Тэр үед ах нь миний хажуугийн сандал дээр, зүгээр л тэр эгчийг идэхийг нь хараад сууж байсан. Би тэр хүний нүдэнд ямар их идэх хүсэл байсныг харсан болохоор, идэхгүй байгаад нь бүр гайхаж билээ. Удаачгүй хэдхэн секундын дараа цаанаас ууртай үйлчлэгч, хамгаалагч залуутай цуг яг тэр 2ын зүг чиглэн ирж байна. Нөгөө 2 ч анчин харсан амьтад шиг ухасхийн босов. Залуу нь ирээд "та 2ыг боль гэж хэлээ биз дээ" гэж хэлээд эгчийн урдуур хамгаалах шинжтэй зогсох ахыг хувцаснаас нь зулгаан бариад хаалганы зүг татан авч одов. Ах ч буруу зүйл хийсэндээ гэмших мэт юу ч хэлэлгүй алхалаа. Харин эгч сэргэлэн юм болохоороо үлдсэн 4,5 хан баншийг салганан байж гялс халааслаад. Надруу хараад "Ах, эгчийгээ уучлаарай, садаа болсонд. Сайхан хооллоорой" гэж хэлээд араас нь гарав. Би ч яасан бол гээд цонх руу хартал, гадаа гараад нөгөө эгч халааснаасаа нөгөө баншаа гарган ахын аманд хийж өгхийг би харсан. Тэгэхэд нулимс хацрыг минь дагаад аль хэдийн урсаж байлаа, би ухасхийж босоод нөгөө 2-ыг ороод ир гэж дуудахад тэр 2 аль аль нь итгэл муутай намайг дагаад орж ирсэн юм. Хүмүүс дургүйцдэг гэж хамгаалагч нь хэлсэн болохоор бид 3 доод давхарт нь суун 3н шөл, 1 цуйван, 2 таваг баншыг хамтдаа суун идэхдээ янз бүрийн л зүйл ярьж байлаа. Хэрхэн 90 ээд оны үед бизнес эрхэлдэг байсан, Оросуудаас болж яаж хоосорсон. Хэрхэн хуримаа хийж байснаа ч ярьж өгсөн юм. Хоолны төгсгөлд эгч "миний хань чинь миний анхны хайр байхгүй юу, би үргэлж хажууд нь байнаа гэж амласан юм" гэж хэлээд нүд рүү нь хараад инээхэд л би "ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?" гэдэг асуултын хариг тэр агшинд олсон юм доо.
Хайр гэж юу вэ?
2018-04-26, 08:47
Санал болгох
-
-
"Юмс хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй юм"
2017-06-13, 09:59 -
Ховсдох шидийн тухай хууч
2017-05-18, 16:16 -
“Өглөг, буян” гэж….?
2017-04-25, 15:58 -
Хамгийн өршөөнгүй бөгөөд хамгийн хэрцгий зүйл бол хайр
2017-04-03, 21:30 -
41 чулуу дөчин нэгэн хэлтэй
2017-03-29, 16:32
-
-
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Өнөөдөр, 09:24 -
-
-
Тариаланч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна
2025-03-27, 18:28 -
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг баталлаа.
2025-03-27, 15:32 -
-
-
-
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
2025-03-26, 09:23 -
-
-
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно
2025-03-24, 08:43 -
-
НДС-гийн 700 тэрбум төгрөгийг банкинд хадгалуулж, өсгөнө
2025-03-21, 12:43 -
Ким Се Руны аав ДЭЛГЭРЭНГҮЙ мэдэгдэл хийлээ
2025-03-19, 15:11 -
-
“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлагдлаа
2025-03-17, 18:04 -
-
Нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна
2025-03-17, 10:10 -
-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймагт ажиллаж байна
2025-03-13, 14:06 -
-
Украин 30 өдрийн гал зогсоох саналыг зөвшөөрлөө
2025-03-12, 14:44 -
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас ишлэх нь
2025-03-12, 12:53 -
Архангайн Өгийнуур суманд малын гоц халдварт "галзуу" өвчин бүртгэгджээ
2025-03-12, 10:55 -
Хаан Банк: Инновацын төвөөрөө дамжуулан технологийн стартапуудыг дэмжин,
2025-03-12, 09:18 -
Нээлттэй,багтаамжтай Хятад улс боломжоор дүүрэн байна
2025-03-11, 21:43 -
Дэлхийн хараан дах “Хоёр чуулган”-1
2025-03-11, 21:41 -
Өвөр Монголд ”Архинаас гарах чип” суулгажээ
2025-03-11, 21:38
-
Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?
2017-05-22, 15:12 -
Эцэг Бушийг Техаст оршуулжээ
2018-12-07, 12:45 -
ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨР АНХ УДАА ГРАНПРИ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХ АВЛАА
2017-08-10, 10:48 -
Хамгийн өндөр орлоготой алдартнаар Кайли Женнер тодорчээ
2018-11-29, 13:14 -
С.Зоригийн хэргийн материалыг ил болгосноор юу өөрчлөгдөх вэ?
2017-11-30, 09:38 -
Түүхэн фото архиваас
2017-02-05, 19:18 -
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс шийдэл эрсэн таван ажил
2017-11-30, 09:20 -
-
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛ БУЮУ ШИНЭ МӨРӨӨДӨЛ
2017-08-11, 08:52 -
ИРГЭД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ИЛҮҮ ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ БУЦААН АВЧ ЭХЭЛЖЭЭ
2017-08-11, 08:49 -
-
“1000 ахмадаа баярлуулъя” төсөл нээлтээ хийлээ
2017-02-21, 10:07 -
Архангай руу явах маршрут өөрчлөгдлөө
2018-07-06, 11:02 -
Улсын Ерөнхий Прокурорын орлогч нарыг томиллоо
2019-04-18, 17:18 -
Намын даргаа ичээсэн нийслэлийн МАН
2019-01-24, 09:32 -
Манал бурханы тарни, бясалгал
2017-03-21, 12:33 -
60 тэрбумын “Улаан хамгаалагчид”
2017-08-15, 08:52 -
Л.Н.Гумилев: Модун Шанью ба Хүн гүрэн үүссэн нь
2017-01-18, 12:40 -
Шүрэн хөөрөг атаа жөтөөг зайлуулдаг
2018-02-01, 10:38 -
Өдрийн цагаар дугхийх 5 шалтгаан
2017-01-12, 21:25 -
УТАСНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ МОНГОЛБАНКИНД ОЧНО
2017-08-03, 09:49 -
Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авна
2016-12-16, 11:26 -
-
А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ
2017-01-13, 13:21 -
-
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэв
2018-02-02, 10:18 -
Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ
2017-01-17, 17:57 -
Бусдад буруугаа чихсэн “ХӨӨСРӨЛТ”
2018-08-06, 08:40 -
ТӨСӨВ ТОДОТГОСОН НЬ
2017-04-17, 10:54 -
МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл
2017-08-09, 11:10
417 сэтгэгдэл